Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Солонгос хүүхдүүд хамгийн их стресстдэг

Дэлхийн 30 орны хүүхдүүд дунд явуулсан судалгаагаар Солонгосын өсвөр насны сурагчид хамгийн их стресстэй байдаг нь илэрчээ. Солонгос хүүхдүүдийн тал хувь нь буюу 50,3 хувь хичээл сурлагынхаа талаар байнгын стресстэй байдаг гэж судалгаанд оролцохдоо хариулсан байна. Солонгосчуудын араас Испани /49,4/, Словени /48,9/, Португали /47,2/  хүүхдүүд мөн сургуулийн амьдрал нь амаргүй, стресс дагуулж байдгийг хэлжээ.

Тэгвэл хамгийн стрессгүй газрын хүүхдүүд нь Нидерланд, Унгар, Словак, Эстони, Итали, Финлянд, Чехийнх байна. Энэ улсын хүүхдүүдийн 16-20 хувь нь л хичээл сургууль нь санаа зовоож байдаг гэж хариулжээ. Түүнчлэн хамгийн аз жаргалтай хүүхдүүдээр Ирланд, Румын, Литви, Норвеги, Нидерландын хүүхдүүдийг нэрлэж байна. Тэд хичээл сурлагаас гадна амьдралдаа ч сэтгэл хангалуун байдаг гэж судалгаанд өгүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан