Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Обамагийн бие хамгаалагчид согтуудаа осол гаргажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн хамгаа­лалтын албанд харъ­яалагддаг хоёр ажил­тан согтуугаар машин жолоодож Цагаан ордны хамгаалалтын хашлагыг мөргөж, осол гаргажээ.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас энэ хэргийг шалгаж эхлээд байна. Аюулгүй албаны офицерууд гэртээ харих зөвшөөрөл авсан үедээ согтууруулах ундаа хэрэглэж, улмаар осол гаргасан гэж мэдээлж байна. Бие хамгаалагчид нь ийм хариуцлагагүй алдаа гаргасан тухай Б.Обамад ч дуулгасан бөгөөд энэ явдлыг Аюулгүй албаныхан чимээгүйхэн шалгаад өнгөрөх гэж хичээж буй бололтой. Учир нь, АНУ-ын Аюулгүй албаны тусгай хүчнийхэн өнгөрсөн жил ээлж дараалан иймэрхүү шуугианд өртөж, нэр хүндээ нэлээд сэвтүүлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан