Хятадын шүүх хоёр эрэгтэйг цэргийн нууц мэдээллийг гадаадын тагнуулд зарсан хэргээр 6-8 жил хорих ялаар шийтгэжээ. Тэдний нэг нь өнгөрсөн зун Бээжин болон Лиаонин мужид очиж, үндэсний батлан хамгаалахын технологийн үзэсгэлэнгийн үеэр Лиаонин нэртэй Хятадын анхны нисэх онгоц тээгч хөлгийн зургийг авсан юм байна. Түүнийг энэ хөлгийн зургийг авч өгөөч хэмээн “WeChat”-аар танилцсан нэгэн сэтгүүлч хүссэн бөгөөд үүнийхээ хөлсөнд багагүй мөнгө авчээ. Түүний авсан Лиаонин хөлгийн 500 гаруй зургийг нөгөө нэг эрэгтэй нь гадаадын сэтгүүлийн эрхлэгч гэж өөрийгөө танилцуулсан захиалагчид илгээсэн юм байна.
Гэсэн ч Лиаонин хөлгийн зургийг авах нь үнэхээр цэргийн нууц задруулсан эсвэл тагнаж чагнасан хэрэг болох уу гэдэг олон нийтийн дунд маргаад дэгдээгээд байна. Учир нь, энэ хөлгийн зураг интернэтэд ч ил байдаг бөгөөд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хагел хүртэл 2014 онд Хятадад айлчлахдаа Лиаонин хөлөгтэй танилцаж байсан юм.