Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай баг 4:1-ээр хожигдлоо

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт Азийн бүсийн урьдчилсан шатанд Монгол, Зүүн Тимор улсын шигшээ багийн эхний тоглолт дөнгөж сая болж манай багийг Тиморчууд 4:1-ээр хожлоо.

Зүүн Тимор улсын шигшээ багийн тоглогч Chiquito DO CARMO 7", 10 минутад,  Rodrigo Silva 89 минутад,   Jairo NETO 90 минутад тус тус манай хаалганд гоол оруулсан байна. Харин Монголын шигшээ багийн ганц гоолыг 92 дахь минутад хамгаалагч Б.Эрхэмбаяр оруулж амжжээ. Манай шигшээ багийн хувьд энэ сарын 17-нд буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт эх орныхоо дэвжээнд Зүүн Тиморын багийг гурваас илүү гоолын зөрүүтэйгээр хожиж байж дараагийн шат руу орох хатуу даалгавартай үлдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан