Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Утсаар тохуурхаж дэлгүүр сүйрүүлжээ


Америкийн Аризона мужийн Глоуб хот дахь Circle K сүлжээ дэлгүүр лүү үл таних эрэгтэй утасдаж өөрийгөө аюулгүйн албаны ажилтан байна гээд танай дэлгүүрийн  галын дохиолол  ажиллаад байна гэжээ.
Өнгөрсөн сарын 25-ны өдөр яг дэлгүүр хаахын өмнөхөн утастсан тэр хүн утас авсан ажилтанд хэлсэн ёсоор ажиллаарай гэж тушаагаад эхлээд галын хор аваад дэлгүүр дотроо бүхий л талбайд цац гэсэн байна. Утас авсан ажилтан бусад ажилтнууддаа ингэхийг даалгаж, яг л хэлснээр хийтэл одоо галын хорны савыг цонхоороо шидэж гарга, тэгээд бүх компьютер, кассын аппарат, ажиглалтын камерийг эвдэлж ажилгүй болго гэж “тушаажээ”.
Энэ бүх тушаалыг утас авсан хүн бусаддаа дамжуулж ажилтнууд бүгдийг ёсоор гүйцэтгэснээр дэлгүүрээ үндсэнд нь  үнсэн товрог болгох нь тэр. Ингэж байтал хэсэг худалдан авагч орж ирж, гал ч гарсангүй. Тооцож үзвэл ажилтнууд дэлгүүртээ  30 орчим мянган долларын хохирол учруулчихсан байх нь тэр.
Дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтан Ж.Кастанеда  “Ажилтнууд үнэхээр л онцгой байдлын газрын хүн утасдаад зааварлаж байна гэж итгэсэн байсан” гэж Daily News-ийн сурвалжлагчид ярьжээ.
Эвдэлсэн бүх зүйлээ засах, шинээр тоноглох гээд дэлгүүр бас хэдэн хоног ажиллахгүйд хүрсэн байна.
Харин цагдаагийнхан утсаар тоглогчийг эрэн сурвалжилж эхэлжээ.

0 Сэтгэгдэл
маанаг мангар америкууд, хаха, айж түгшсээр байгаад, бүгд сэтгэцийн өөрчлөлттэй болж, эрүүл саруулаар сэтгэж чадахаа больжээ
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Хамгийн их уншсан