Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНХАУ 2014 онд авлигын хэргээр 44 мянган хүнийг шийтгэжээ


БНХАУ өнгөрсөн 2014 онд авлигатай тэмцэх хөтөлбөрийнхөө хүрээнд 44 мянга орчим хүнийг хахууль авсан, улсын өмч хөрөнгө завшсан хэргээр шүүхэд шийтгэсэн хэмээн БНХАУ-ын Дээд шүүхийн дарга Жоу Цян Бүх хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын гуравдугаар чуулган дээр мэдээллээ.  
Түүний хэлснээр шүүх өнгөрөгч онд албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон 55 мянган хүнд хамаарах хэргийг хянан үзсэн нь 2013 оныхоос 7,4 хувь их байсан гэнэ. Эдгээрийн 3,7 мянга орчим нь нэг сая юаниас их хэмжээний хөрөнгөтэй тэнцэх авлига авсан, эд хөрөнгө завшсан хэрэг байжээ.
Энэ хүмүүсийн дотор мужийн удирдлага, сайдын хэмжээний албан тушаалтан 28 байсан байна. Энэ дотор ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Олон нийтийн аюулгүй байдлын сайд асан Жоу Юнкан, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргын орлогч байсан Сюй Цайхоу нар багтаж байна.

Хятадад авлигатай тэмцэх ажил БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Си Зинпинь тэргүүтэй тавдахь үеийн удирдлага гарч ирсэний дараа 2012-2013 оноос эрч хүчээ аваад байгаа юм. 

0 Сэтгэгдэл
Манайх хятадын нэг муж байсан бол УИХ, Засгийн газрын гишүүд будаа. Бүгд цаазлуулах байж дээ
Хамгийн их уншсан