Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын сансрын нисгэгч эмэгтэй өнөөдөр эх дэлхийдээ ирнэ

“Союз ТМА-14M” сансрын хөлгийн баг Олон улсын сансрын станцаас /ОУСС/ эх дэлхийдээ өнөөдөр буцаж ирнэ.

ОХУ-ын сансрын нисгэгч Александр Самокутяев болон Елена Серова /сүүлийн 25 жилийн хугацаан дахь ОХУ-ын анхны эмэгтэй сансрын нисгэгч/, түүнчлэн АНУ-ын НАСА-гийн сансрын нисгэгч Барри Уилмор нар зургаан сарын турш ОУСС-д даалгавар гүйцэтгэснийхээ дараа эх дэлхийдээ газардана. Тэд 2014 оны есдүгээр сарын сүүлчээс эхлэн сансарт ажилласан байна.

“Союз ТМА-14M” сансрын хөлөг Казакстаны Жезказган хотоос зүүн өмнө зүгт 146 км-ийн зайд Москвагийн цагаар 05:08-д бууна гэж Нислэгийг удирдах төвийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Сансрын хөлөг Москвагийн цагаар 01:44-д ОУСС-аас салсан байна.

Сансрын хөлгийг аюулгүй газардуулах болон багийн гишүүдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд Цэргийн төв тойргийн аврах багийн 200 ажилтан, 14 “Ми-8” нисдэг тэрэг, гурван “Ан-12” болон “Ан-26” онгоц, газар уснаа явагч зургаан машиныг дайчлах ажээ.

ОХУ-ын сансрын нисгэгч Антон Шкаплеров, АНУ-ын сансрын нисгэгч Терри Вирц болон Европын сансрын агентлагийн сансрын нисгэгч Саманта Кристофоретти нар ОУСС дээр үлджээ. Терри Вирц ОУСС-ыг удирдах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан