Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боко Харамд барьцаалагдсан хүүхдүүд нэрээ ч мартсан байжээ

Боко Харам бүлгийнхэнд барьцаалагдаад байсан 80 гаруй хүүхдийг суллахад тэд нэрээ хүртэл мартсан байжээ. Нигери улсын хойд хэсэг ноёрхлоо тогтоохоор тэмцэж буй тус бүлгийнхэн 5-18 насны 80 гаруй хүүхэд хулгайлан Камерунд нэг газар орогнуулж байсныг сулласан юм.  Хүүхдүүдийг аврахаар очих үед тэд хаанаас яаж ирснээ, эцэг эх нь хэн болохыг, тэр бүү хэл өөрсдийн нэрийг ч хэлж чадахгүй байж.


Боко Харам бүлгийнхэн эдгээр хүүхдийг Коран судрын сургуульд сургана гэх нэрийдлээр лалын жихад үзлээр тархийг нь  мунхруулж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан