Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийнхнээ хөнөөлгөхөөр ангийнхаа хүүхдийг хөлсөлжээ

АНУ-ын Флорида мужийн нэг жижиг хотод 14 настай хүү гэр бүлийнхнийгээ хөнөөлгөхөөр ангийнхаа өөр нэг хүүг хөлсөлсөн “гэрээ”-ний бичиг олджээ. Нэрийг нь нууцалж буй хүү өөрийн эцэг, хойд эх болон ахынхаа амийг хөнөөлгөсний хариуд ангийнхаа хүүд 1200 ам.доллар өгнө гэж тохиролцсон байж. Гэмт хэрэг хийхээр зөвшөөрсөн хүүхдийн аав нь азаар энэ бичгийг олж харснаар өсвөр насны хөвгүүдийн ухаангүй үйлдлийг урьдчилан зогсоож чаджээ. Тэрээр энэ бичгийг нэг тонгоргийн хамт цүнхэндээ нуусан байжээ. Тэдний байгуулсан “гэрээ”-нд хүн амины хэргийг дээрэм хийх гээд бүтэлгүйтсэн маягаар зохион байгуулахаар тохиролцсоноос гадна хэрэв хохирогчдын амь насанд хүрч чадахгүй бол 1200 ам.доллар төлөхгүй. Гэмт хэрэг гарснаас 1-2 цагийн дотор шууд зугтана” гэх мэтээр бичсэн байжээ. Энэ хэргийг цагдаагийнхан шалгаад үнэхээр ийм явдал болсныг тогтоосон боловч найзынхаа гэр бүлийнхнийг хөнөөнө гэж амласан хүү нь энэ бүхнийг тоглоом гэж ойлгож байсан хэмээн мэдүүлжээ. Гэвч тоглоом нь шоглоом болж хөвгүүдийг цагдаагийнхан баривчилж, хүн амины хэрэг үйлдэхээр завдсан гэдэг үндэслэлээр шүүхэд шилжүүлэх гэж байна. Харин гэр бүлийнхнийгээ хөнөөлгөхөөр захиалга өгсөн хүүгийн тухайд муу сурлагатай, гэр бүлийэн орчин сэтгэлд нь нийцдэггүйгээс сэтгэл гутралд автаж байсан нэгэн гэнэ. Тэрээр өмнө нь ангийнхныгаа сүрдүүлэхээр сургууль дээрээ хутгатай ирж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан