Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Румыний бас нэг дипломат алдаа

Румыний Гадаад хэргийн яамнаас Германы Гадаад хэргийн сайдад хоёр улсынхаа харилцааны тухай өгүүлсэн товхимол бэлэглэсэн нь Германаас гадна Францын газрын зургийг давхар оруулсан ноцтой алдаа гаргасан эд байжээ. Товхимолын хавтас дээр хоёр улсынхаа газрын зургийг хэвлэхдээ техникийн алдаа гаргаж, Германы газрын зургийн цаана Францынхыг давхар оруулчихсан байж. Румыний Гадаад хэргийн сайд Богдан Ауреску товхимлоо гардуулсны дараа алдаагаа олж харсан бөгөөд энэ явдалдаа хүлцэл өчиж, энэ бүхэн техникийн алдаа байсан гэж тайлбарлажээ.

Румыний Гадаад хэргийн яам олон нийтийн өмнө уучлал гуйсан өөр нэг тохиолдол сар хүрэхгүй хугацааны өмнө гарсан юм. Өнгөрсөн сард Парис дахь тус улсын Элчин сайдын яам хүлээн авалтын урилга зочдод илгээхдээ санамсаргүйгээр зочдынхоо тухай тайлбарыг хавсаргаад явуулчихжээ. Хамгийн ноцтой нь түүн дээр зарим зочныг “аймаар”, “уримааргүй зочин” гэх мэтээр тодорхойлон бичсэн байсан нь Румыний дипломат албаны хувьд шившиг тарьсан үйл явдал болсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан