Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөрүүтэй мэдээллээ арилгаагүй оюутан 70200 төгрөг авахгүй

Энэ жил их, дээд сургуулиудад суралцаж буй 200 мянган оюутан 70200 төгрөгийн тэтгэлэг авахаар болсон. Бичиг, баримтын зөрчилгүй, мэдээлэл нь бүрэн оюутнууд 9-12 сар хүртэлх тэтгэлгээ өнгөрсөн нэгдүгээр сард авсан билээ. Харин бичиг баримтын зөрчилтэй, мэдээлэл нь зөрүүтэй гэх шалтгаанаар цөөн тооны оюутан өнөө хэр нь тэтгэлгээ аваагүй байгаа юм. Тэгвэл Сургалтын төрийн сан мэдээлэл нь зөрүүтэй оюутнуудын үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөгийг энэ сарын 20 хүртэл олгож дуусгавар болгохоор шийджээ.
Тиймээс зөрчил, алдаатай мэдээллээ өөрийн сурч буй сургуулийнхаа сургалтын албанд хандаж эсвэл Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн н.Явуухулангаар засуулж болох аж. Энэ талаар холбогдох байгууллагын мэр­гэжилтнээс тодруулахад “Оюутнууд өөрсдөө их хайнга бай­на. Ирээд зөрчлөө арилгуулах хангалттай хугацаа, боломж байлаа. Хэрвээ заасан хугацаанд ирж мэдээллээ засуулахгүй бол тэтгэлгийг нь олгох боломжгүй. Биднээс шалтгаалсан зүйл байхгүй. Харин дараагийн тэтгэлгийг сургуулиудаас нэгдсэн мэдээлэл ирсний дараа олгох болно” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан