Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
АНУ-г сөрөхөд Венесуэлийн ерөнхийлөгчид онцгой бүрэн эрх хэрэгтэй
Венесуэлийн хэд хэдэн албан тушаалтанд АНУ хориг тавьсны улмаас тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро өөртөө онцгой бүрэн эрх олгохыг парламентаасаа хүссэн байна.
“Дэлхийд хамгийн хүчирхэг орон АНУ манай сайхан орон, ард түмний эсрэг түрэмгийлэл явуулж байгаа учраас түүний эсрэг сөрөн зогсохын тулд надад тусгай хууль гаргаж өгөхийг хүсч би ирлээ” гэж Мадуро парламентад үг хэлэхдээ тэмдэглэжээ.
Ерөнхийлөгчийн энэ саналыг парламентад олонхи болж байгаа гүйцэтгэх засаглалын талынхан удахгүй баталж магадгүй байгаа бол сөрөг хүчнийхэн Мадурог засгийн эрхийг булаан авах гэж байна гэж шүүмжилж байна.
Хэдийгээр АНУ-тай харилцаа тийм таатай биш байгаа ч Венесуэль америкийн худалдааны гол түнш хэвээр байгаа юм. Хоёрдугаар сараас хойш гэхэд л нийлүүлдэг нефтийн хэмжээ нь өдөрт 796 мянган баррелиэр нэмэгдээд байна.
Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 9-нд Венесуэлийн өндөр албаны долоон хүнд хориг тавьсан нь ерөнхийлөгч Мадурогийн уурыг хүргэсэн бололтой.
Вашингтон Дотоод хэргийн сайд зэрэг энэ долоон хүнийг авлигын сүлжээнд холбогдож, венесуэл иргэдийн эрхийг зөрчсөн гээд АНУ-д ирэхийг хориглож, дансыг нь хаасан юм.
Харин Мадуро энэ долоон хүнээ үндэсний баатар гэж байна.

0 Сэтгэгдэл