Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мужийн захирагчийн гэрээс нэг тэрбум рубль олджээ

Оросын Саха­лин мужийн захи­рагч Александр Хорошавины гэрт нэгжлэг хийх үеэр нэг тэрбум рубльтэй тэнцэх хэмжээний төрөл бүрийн валют олджээ. Цагдаа­гийнхан мужийн захирагчийг авлигын хэрэгт сэжиглэн өчигдөр баривчилсан юм. Хэдий гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө гарч ирчихээд байгаа ч А.Хорошавин өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, үүнийгээ нотлохын тулд мөрдөгчидтэй хамтран ажиллах болно гэжээ. Тэрээр хэд хэдэн хуульч өмгөөлөгч хөлслөн авч, өөрт нь тохоогоод байгаа хэргийн талаар тусдаа мөрдөн шалгалт явуулахаар болсон байна. Гэхдээ нэг тэрбум рубль хаанаас гарч ирснийг тэр өөрөө ч, өмгөөлөгчид нь тайлбарлахаас татгалзжээ.
Ямартай ч хууль хяналтын байгууллагынхан захирагч А.Хорошавины эзэмшдэг их хэмжээний хөрөнгө мөнгө хаанаас эхтэй болохыг шалгах бололтой. Түүний гэрээс бэлэн мөнгөнөөс гадна 36 сая рублийн үнэтэй үзэгнээс эхлээд үнэт эдлэл их хэмжээгээр олдсон байна. Түүний эзэмшилд байдаг үл хөдлөх хөрөнгийн нарийн үнэлгээ гараагүй ч Сахалины захирагч Москвад тансаг зэрэглэлийн гурван байр, хотын захад 130 сая рублиэр засч тохижуулсан зуслантай гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан