Голландын Хууль зүйн сайд Иво Општелтен болон тус яамны төрийн нарийн бичгийн дарга Фред Тивен нар 2001 онд хийсэн нэгэн гүйлгээнээс болж албан тушаалаасаа огцорлоо. Тэд нэгэн гэмт хэрэгтэнд төрийн олгох ёстой нөхөн төлбөрийг замаас нь зувчуулсан аж. Хар тамхи дамлан наймаалсан хэргээр баригдсан хэрэгтний хөрөнгийг улсаас хууль бусаар хураасны нөхөн төлбөр болгож мөнгө шилжүүлэх ёстой байсныг Иво Општелтен дутуу дүнгээр илгээснээ хүлээн зөвшөөрчээ. Тэрээр хар тамхины наймаачны данс руу 2,3 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө шилжүүлэх ёстой байсан ч үүнээс хамаагүй бага мөнгө илгээсэн бөгөөд ингэхдээ гүйлгээний тухай банкны баримтыг нуун дарагдуулжээ. Энэ хэргийг тухайн үед прокурор байсан төрийн нарийн бичгийн дарга Фред Тивен хамтран үйлдсэн бөгөөд мэдээлэл нь саяхан сөхөгдөх үед хоёул огцрох өргөдлөө өгч, удахгүй сонгуульд өрсөлдөх намынхаа нэр хүндийг цэвэрлэхээс өөр аргагүйд хүрчээ.