Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сурагчид энэ сарын 28-наас амарна

ЕБС-ийн 2014-2015 оны хичээлийн жилийн III улирлын амралт энэ сарын 28-наас эхэлнэ.
Бага, дунд, ахлах ангийн сурагчид долоо хоног амарч ирэх сарын 6-наас хичээлдээ орох юм.

Харин хөдөө, орон нутгийн сургуулиудын улирлын амралтыг мал төллөх үеэр эцэг эхдээ туслах, уламжлалт ахуй, соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж өгөх үүднээс өөрчилжээ. Хэдийгээр хот хөдөөгийн ЕБС-ийн  амралтын хуваарь өөр ч,  амарч байгаа хугацаа нь ижил байгаа ажээ.  

Хөдөө орон нутгийн сурагчдын 3 дугаар улирлын амралтыг танилцуулж байна.

Бага ангийн сурагчид энэ сарын 21-ний өдрөөс ирэх сарын 12-ныг дуустал 3 долоо хоног, дунд ангийн сурагчид энэ сарын 21-ний өдрөөс ирэх сарын 5-ныг дуустал 2 долоо хоног, ахлах ангийн сурагчид энэ сарын 14-29-нийг дуустал 2 долоо хоног тус тус амарна.

Харин хичээлийн жил ирэх зургадугаар сарын эхний долоо хоног буюу зургадугаар сарын 5-ны өдөр дуусах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан