Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байшингаа худалдаж авсан хүнтэй гэрлэнэ гэж зарлажээ


Индонезийн Жокьякарта хотын иргэн 40 настай Вина Ли  байшингаа худалдахаар нэгэн сонирхолтой зар тавьжээ. Тэрээр орон нутгийн сайтад 130 хавтгай дөрвөлжин метр талбай, хоёр унтлагын өрөө, гараж, хашаа бүхий байшингаа худалдана гээд худалдаж авсан хүнтэй өөрөө гэрлэнэ гэж бичжээ.
Бүсгүй “Гайхамшигтай санал. Байшинг минь худалдан ав, эзэнтэй нь гэрлэж болно” гэж бичсэн байна.

2000 онд бэлэвсэрсэн Вина Ли амьдралаа холбох нөхөр хайсаар байгаа ч гэрлэхийг хүссэн хүн олдохгүйбайгаа юм байна. Тэрээр байшингаа болон өөрийгөө 990 мянган рупий буюу 76,5 мянган доллараар үнэлж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан