Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алдарт хүмүүсийн азгүй үхлүүд

Энэ хорвоод хүн мөнх бус. Гэхдээ хэзээ яаж ертөнцийн мөнх бусыг үзэв гэдэг нь л өөр. Түүхэнд алдартай хүмүүсийн дунд ч хамгийн азгүй тохиолдлоор нас барсан явдал нэг биш.

Грекийн философч Грисипп

Манай эриний өмнөх 207 онд грекийн философч Грисипп өөрийн нь согтуу илжиг инжир идэхийг харж инээсээр байгаад нас барсан гэдэг.

Григорий Распутин

Оросын хааны ордны гэгээнтэн Распутиныг толгойд нь буудаж, өөр бас гурван ч удаа буудаад засч, голд хаясан байжээ. Гурав хоногийн пдараа цогцосыг нь олоход мөн хордуулсан ул мөр илэрсэн гэдэг.

Станислав Лещинский

Польшийн хаан, литвийн их ван  энэ хүн 88 настайдаа камин зуухны дэргэд сууж байгаад сандал дээрээ түлэгдэж үхсэн. Зуухнаас үсэрсэн оч хувцсанд нь авалцсан хэрэг.

Пьетро Аретино

Италийн жүжгийн болон шог зохиолч Ренессанса Пьетро Аретино халамцуу үедээ онигоо сонсч инээсээр байгаад унахдаа толгойгоороо юм мөргөж нас баржээ.Өөр нэг хувилбараар бол инээдэмдээ зүрх нь дэлбэрсэн гэдэг.

Сигурд Могучий

892 онднорвегийн Сигурд Могучий дайсныхаа толгойг цавчиж аваад ганзаганаасаа зүүн давхиж иржээ. Дайсных нь шүд замд нь Сигуригийн хөлийг холгож, тэр шарх нь халдвар авснаас нас барсан байна. Халдвар нь цусанд нь орж  аминд хүрчээ.

Жорж Плантагенет


Жорж Плантагенетыг өөрийн дүү, хааны эсрэг хуйвалдаан зохион байгуулсан хэмээн дарстай торхонд живүүлж цаазалсан.

Артур Астон

Ирландын боомт хот Дрогед хотыг цус асгаруулан байлдаж Оливер Кромвелийн цэргүүд хотыг нь эзлээд захирагч Астоныг хиймэл хөлөөр нь балбасаар байгаад алжээ. Тэд хиймэл хөлд нь алтан зоос байна уу гэж шалгаад зоос гараагүй учраас хөлөөр нь тархийг нь бяцартал балбаж хөнөөсөн гэдэг.

Шведийн хаан Адольф Фредрик

Шведийн хаан өдрийн хоолондоо хавч, түрс, байцаа, загас гээд ихээхэн зүйл идээд бас дарс зооглож. Бас дараа нь 14 ширхэг зөөлөн боов, халуун сүүтэй хамт идсэн байна. Үүнээсээ болоод нам болж амьсгал хураажээ. Одоо ч шведэд “үхтэл идсэн хаан шиг” гэсэн хэллэг бий.

Маркус Гарви

Негрүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөний дэлхийн зүтгэлтэн 1940 онд Лондонд тун золгүйгээр нас барсан. Хувь заяаны тоглоом шиг Chicago Defender сонинд түүнийг нас барсан гэсэн эмгэнэл гарсан байхыг уншаад зүрх нь зогссон гэдэг.

Алан Спейси

Британийн нисэгч Алан Спейси Белгид болсон гран-при уралдаанд оролцож байхад нь нисч явсан шувуу нүүрэнд нь цохисноор удирдлагаа алдан онхолдож нас барсан байна.

Жульен Оффрей де ля Меттрье

Өөрт нь зориулсан хүндэтгэлийн зоог дээр хэтрүүлэн идээд мөнх бусыг үзүүлжээ.

Жон Кендрик

Мөн л өөрт нь зориулсан ёслолын буудлагын үеэр их бууны суманд оногдож нас барсан.

Амбан захирагч  Моррис

Шээснийхээ сүвийг цэвэрлэхээр халимны ясаар оролдож байгаад үүнээсээ болж нас барсан.

Жим Крейтон

Америкийн бейсболч Крейтон тэмцээний үеэр бөмбөг шидэх гэж байхдаа дотор эрхтэн /давсаг/ нь гэмтсэнээс нас барсан. Бөмбөг шидэх үед нь түүний биеэс чанга дуу гарсан гэдэг. Эмнэлэгт хүргэсэн ч дөрвөн хоногийн дараа нас баржээ.

Өмгөөлөгч  Клемент Валландигэм

Америкийн өмгөөлөгч энэ хүн аллагын хэрэгт сэижглэгдсэн хүн  өмгөөлж байх үедээ түүнийг буруугүй гэдгийг нотлох гэж халаасандаа хийсэн гар буугаар өөрийгөө гэмтээн нас барсан.
Валландигэм үйл явдлыг үзүүлэх гэж  өөр нэг буу авахдаа цэнэггүй гэж бодон халаас руугаа  хийх үед  тэр нь буудаж өөрийг нь шархдуулсан байна.

Александр I

Грекийн хаан Александр I амьтанд их дуртай хүн байж. Иймдээ олон амьтан тэжээж аричлдаг байсан гэдэг. Нэг удаа  цэцэрлэгээр хайртай нохойгоо дагуулан  зугаалж явах үед нь түүн рүү хоёр сармагчин дайрчээ.
Хаан таягаараа тэднийг хөөж холдуулах гэж оролдох үед нэг сармагчин түүний гараас хазаад авсан байна. Хаан ч үүнийг нэг их тоосонгүй. Харин хэдэн хоногийн дараа ердөө 27 настай хаан цусны халдвараас болж нас барсан байна. Хожим нь мэдвэл хааныг хазсан сармагчин халдвартай байжээ.

Марта Мэнсфилд


Америкийн жүжигчин энэ бүсгүй 1923 оны арваннэгдүгээр сарын 30-нд The Warrens of Virginia киноны зураг авхуулж байх үедээ түймэрт шатаж амь алдсан. Гал түүний даашинзад авалцаж тэрээр ихэд түлэгдсэн. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч удалгүй нас барсан.

Жей Жи Перри-Томас,


Уралдааны үеэр спортын машины нь төхөөргийн гинж түүний толгойг тасар татсан.

Айседор Дункан

Францын алдарт бүжигчин машинаар давхиж явахад нь хүзүүний урт алчуур нь дугуйнд нь орооцолдон боомилсноос болж нас барсан.
Хашгирах дуу нь машины чимээнд сонсогдохгүй байснаас жолооч нь тэр дор нь мэдэлгүй, хожимдсон.

Уильям Когут

Шоронд хөзөр, тэсрэх бодисоор хийсэн бөмбөгөөр өөрийгөө хорлосон.

Лесли Харви


Хөгжимчин Лесли Харви нэг тоглолтын үеэр микрофонд нь үүссэн богино холбооноос болж амь алдсан.

Гэри Хой

Нэрт өмгөөлөгч Гэри Хой их наргианч хүн байлаа. Тэрээр 1933 оны долдугаар сарын 9-нд дадлага хийж байсан хэсэг оюутныг дагуулан Toronto-Dominion Centre төвийн дээд давхарт явж байгаад энэ цонх хагарахгүй гэж хэлж. Тэгээд түлхтэл цонхны хүрээ салж оюутнуудын нүдэн дээр тэр доош нисч амь алдсан.

Сиркка Сари

Жинляндын кино жүжигчин  Сиркка Сари ердөө яндангаар унаж амь алдсан. Бүсгүй нэгэн үдэшлэгийн үеэр харцуулын нэгтэй зочид буудлын дээвэр дээр гарч, янданг тагт байна гэж бодоод ортол доош унаж пийшинд ойчиж нас барсан байна.

Георгий Марков

Англи руу зугтаж гарсан болгарын энэ тэрс үзэлтэнг эх орных нь тагнуулчид ерийн л нэг шүхрийн үзүүрт хор шингээн  хатгаж амийг нь хөнөөсөн.

Теннесси Уильямс

Америкийн үргэлижлсэн үгийн зохиолч, Пулитцерын шагналт энэ хүн нүдний дусаалгын бөглөө залгиснаас болж амь алдсан.

Дик Уертхейм

Америкийн одон бөмбөгийн нэрт шүүгч Дик Уертхейм нэгэн тэмцээний үеэр бөмбөгөнд цохиулж амь алдсан. Бөмбөг түүний яг давсганд нь оносон гэдэг. Тэр бас унахдаа замын хашлага мөргөсөн гэнэ.

Майк Эдвардс


Британийн "Electric Light Orchestra" рок хамтлагийн морин хийлч Майк Эдвардсын машин дээр 600 кг жинтэй боосон өвс унаснаас нас барсан. Өвс тээж явсан тракторын өвс нурахад хэд хэдэн машин өртсөн ч ганц Эдвардс л нас барсан.

Джек Дэниэл

Виски архийг үндэслэгч Жек нэг удаа сейфнихээ кодыг мартчихаад уурандаа өшиглөөд авч. Улмаар хөлдөө бяцхан гэмтэл авсан ч энэ нь цусанд нь халдвар орж үүнээсээ болон нас барсан.

Шервуд Андерсон


Зохиолч Шервуд Андерсон нэгэн үдэшлэг дээр шүд цэвэрлэгч залгичихснаас болоод тун удалгүй нас баржээ.

Феликс Фор

 Францын ерөнхийлөгч Феликс Фор 1899 онд өөрийнхөө албан өрөөнд зүрх нь хаагдаж нас барсан. Тэрээр нэртэй авантюрист Маргерит Стенельтэй аман секс хийж байсан гэсэн яриа байдаг.

Аллан Пинкертон

Нэрт мөрдөгч Аллан Пинкертон 1884 онд явган хүний зам дээр унахдаа хэлээ тас хазаж үүнээсээ халдвар авч нас барсан байна.

Александр Вуллкотт

Шүүмжлэгч Александр Вуллкотт 1943 онд Адольф Гитлерийн хэлэлцүүлэг дээр зүрхний шигдээс болж нас барсан.

Томас Мидгли

Нэрт эрдэмтэн, зохион бүтээгч бага Томас Мидгли өөрийнхөө зохион бүтээсэн эвхдэг орыг туршиж байгаад өөрийгөө боомилж нас барсан.

Александр Богданов

Эмч Александр Богданов 1928 онд чичрэг, сүрьеэгийн халдвартай цус турших гэж өөртөө тариулаад халдвар авч нас барсан.

0 Сэтгэгдэл
болгарын тагнуулчийг шүхрийн үзүүрт хор шингээж хатгаж алсан гэж бичсэн л байна шүүү дээ.эргүү дагз минь өөрөө анхааралтай уншаач дээ.
Үсгийн, найруулгын, логикийн. . .цул алдаа!!!
нэгд, ямар их алдаатай бичдэг юм бэ? юу ч мэдэхгүй нэг дадлагын охиныг гуйгаад текстийг нь шивүүлсэн юм шиг ямар аймаар, уншихад ч төвөгтэй, утгыг нь алдуулахаар бичсэн байа. Хоёрт, бас ташаа мэдээллүүд байна. Болгарын тэрс үзэлтнийг ердийн нэг шүхрээр алаагүй. Шүхрийн үзүүрт нь хор хийсэн байсан юм. Энэ бол дэлхийн тагнуулын түүхэнд бичигдсэн, хэн хүний мэддэг зүйл шүү дээ.
Хамгийн их уншсан