Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол шаазангийн 40 жилийн түүхийг багтаасан ном хэвлэгджээ


Аливаа цуглуулга хийхэд тухайн хүнийг тэр зүгт татах гадаад, дотоод ямар нэг хүчин зүйл нөлөөлөх нь дамжиггүй. Түүнээс биш нэг өглөө босоод л “За би шаазангийн цуглуулга хийлээ” гээд эхэлдэггүй л болов уу. Тэгвэл Шаазангийн үйлдвэрт 10 гаруй жил ажиллах хугацаандаа цуглуулсан цуглуулгаараа  Б.Насанжаргал  “Монгол шаазангийн цуглуулга” нэртэй ном хэвлүүлжээ. 1955-1995 он хүртэлх 40 жилийн хугацааг хамарсан түүний цуглуулгад “Эхэд нь хургыг нь амлуулж буй хоньчин бүсгүй”, “Хэвтэж буй тэмээн дээр тэгнэсэн саванд сүү хийж буй” дүрс бүхий  10 гаруй нэн ховор шаазан ч багтдаг юм билээ.  Шаазангийн үйлдвэр ид эрч хүчээ авч аяга, таваг зэрэг бүтээгдэхүүнээр эх орныхоо дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гоёл чимэглэл, бэлэг дурсгалын чиглэлээр олон бүтээгдэхүүн хийдэг байсан цаг үед ажиллаж байснаараа тэрээр ихэд бахархдаг аж.
Монгол шаазангийн түүх Хубилай хааны ноёрхлын үеэс эхтэй гэдэг. Тухайн үед манай улсад ваар, савны цөөнгүй үйлдвэр байсан хэмээн түүхэн эх сурвалжид өгүүлсэн байдаг. Ямартай ч түүний цуглуулгаас Монгол үндэстний онцлог, зан заншлын ялгаа, ахуйн соёл тэмдэглэлт үйл явдлуудын талаар мэдээлэл авахаас гадна Монголоос өөр ямар ч улсад хийхгүй дүр, дүрслэлийг харж болох юм билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан