Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Европын нэгдсэн зэвсэгт хүчин байгуулна гэнэ


Европын нэгдсэн зэвсэгт хүчин байгуулахыг Еврокомиссын тэргүүн Жан-Клод Юнкер хувийн зүгээс дэмжиж байгаагаа илэрхийллээ. Энэ зэвсэгт хүчний гол зорилго нь Европын холбоог гадны аюулаас хамгаалах явдал гэнэ. Юнкер германы Welt am Sonntag сонинд өгсөн ярилцлагадаа Европын нэгдсэн зэвсэгт хүчин байгуулах нь нэг талаар тус холбоог гадны аюулаас хамгаалах, нөгөө талаар өөрийн олон улсын үүргээ биелүүлэх зорилготой гэсэн байна.

Юнкерийн үгээр бол цэргийн аюул учруулж болох улсаар ОХУ-ыг  нэрлэж түүнээс хамгаалах нь нэгдсэн  зэвсэгт хүчний үүрэг гэсэн байна. Харин үүний өмнө Европын холбооны гадаад хэргийн асуудал хариуцсан комиссар Федерика Могерини бас Брюссель нь Украин дахь мөргөлдөөнтэй нэг их холбогдохыг хүсэхгүй байна гэж мэдэгдэж байсан юм.

Европын нэгдсэн зэвсэгт хүчин байгуулахыг Германы Батлан хамгаалахын сайд хатагтай Урсула фон дер Ляйен бас дэмжиж байна. Үүнийгээ тэрээр энэ бол бундесверээс Европын холбооны бусад орны зэвсэгт хүчинтэй нягт хамтран ажиллах нэг хэлбэр гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
Oros yls bysad ylstaigaa ehtei bj boldoggui um bx daa putti nii nydend ooriigoo tom baavgai l gej bodood bx shig bn mongotei technologe xogjson yls niileed dor n nyxna biz
Хамгийн их уншсан