Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлгэвчээр микрофон, буу хамгаалж, бүр амиа аварч болно

Бэлгэвчийг хамгийн багаар бодоход 400 жилийн настай гэдэг. XYI  зуунд английн эмч Чарльз Кондом гэгч Генрих YIII хаанд зориулж хонины нарийн гэдсээр хийсэн гэдэг. Өнөөдөр шинжлэх ухаанд олдоод байгаа хамгийн эртний бэлгэвч нь Шведийн Рундегаас олдсон нь 1640 оных байсан гэдэг.
Гэхдээ бэлгэвчийг бүр Эртний Грек,  Ромд хэрэглэж байсан гэж зарим эх сурвалжид бичсэн нь бий.

1.Бэлгэвчийг улс орон бүрт өөр өөрийнхөөрөө өхөөрдөн нэрлэдэг. Германчууд “Парисын хүн” гэдэг бол францчууд өөрсдөө “Английн малгай”, италид “бээлий”, Ливанд “пальтохон”, АНУ-д “Жиммийн малгай”, Өмнөд Африкт “Франц захидал” гэдэг байна.
           
2.ХДХВ-тэй тэмцэх бүх дэлхийн өдрийн хүрээнд Буэнос-Айрест бэлгэвч өмсгөсөн 67 метр хөшөө босгосон. Эрх баригчид ийм байдлаар залуусыг XXI зууны тахлаас сэргийлэхийг зорьсон байна.

3. Британийн гэр бүл салсан эцгүүд нэгэнтээ Ерөнхий сайд Тони Блэрийг бэлгэвчээр шидэлжээ. Бэлгэвчүүдээ гурил, бэхээр дүүргэсэн байсан нь  хагарч Ерөнхий сайдыг цэнхэр өнгийн нунтгаар будсан гэдэг. Үүнээс үүдээд англид бэлгэвчний чанарын тухай шинэ дуулиан дэгджээ.

4. Бэлгэвч бас аминд орсон удаатай. Карибын тэнгисээр зугаалж явсан нэгэн эмэгтэй хөлгөөсөө унахад хэн ч түүнийг анзаарсангүй. Бүсгүйд нэг хайрцаг бэлгэвч байснаа үлээж хөвсөөр гурван хоногийн дараа дэргэдүүр явсан хөлөгт гарч аврагджээ.
        
5.Бэлгэвчээр бас даашинз урлаж болно. Бразилийн зураач, барималч Адриана Бертини бэлгэвчээр ийм даашинз урлаж өөрийн барималдаа өмсгөжээ.

6.Энэтхэгийн Варанаси хотод эмэгтэйчүүдийн сари үйлдвэрлэхэд өдөртөө 600 мянга орчим бэлгэвч ашигладаг. Хэргийн учир нь тэд оёдлын машиныхаа челнокийг найдвартай ажиллуулах гэж бэлгэвчээр өнгөлөн зүлгэдэг байна.
             
7. Хар тамхи хил давуулж наймаалдаг гэмт этгээдүүд  бэлгэвчинд хар тамхиа хийгээд залгиж хил давдаг.

8. Ойрхи Дорнодод хөдөө тосгоныхон бэлгэвчинд ус хийж зөөдөг бол замынхан асфальтаа зөөлрүүлэх гэж бэлгэвчинд буцалсан ус хийж цацдаг байна.

9.Америкийн цэргийн албан хаагчид Иракт үүрэг гүйцэтгэж байхдаа бууныхаа хоолойд элс оруулчихгүйн тулд бэлгэвч угладаг байсан гэнэ.

10.”Cats” хөгжимт жүжгийн жүжигчид хувцасан дотуураа байрлуулсан микрофонд хөлс оруулчихгүйн тулд микрофондоо бэлгэвч угладаг гэнэ. Тэд жүжгийн туршид маш их хөлөрдөг учраас бэлгэвч нь микрофоныг нь найдвартай хамгаалдаг байна. Ийм байдлаар тэд өдөртөө 400 бэлгэвч ашигладаг гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан