Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэвсгийн наймаагаар АНУ тэргүүлж, ОХУ удаалж байна

2013 онд гадаад орнуудад зэвсэг худалдаалсан дүнгээрээ АНУ тэргүүлж, ОХУ хоёрдугаар байрт орж байна хэмээн Олон улсын зөвлөгөө өгөх HIS  компани мэдээлснийг ТАСС дамжуулжээ.

Энэ 2014 онд ОХУ-ын зэвсгийн наймаа 10 тэрбум ам.долдарт хүрч өмнөх 2013 оныхоос 9 хувь өсөх юм байна. Оросоос зэвсэг худалдан авдаг гол түнш нь Энэтхэг, Хятад, Венесуэль, Вьетнам улсууд болж байна.  
ОХУ энэ онд Хятадад 2,3 тэрбум, Энэтхэгт 1,7, Венесуэль, Вьетнамд 1,0 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэхээр гэрээ хийжээ.

Гэхдээ IHS-ийн үзэж байгаагаар бол 2014 онд нефтийн үнийн уналтаас болоод оросын зэвсгийн экспорт буурч  магадгүй гэнэ.
ОХУ, АНУ-тай хамт хамгийн их зэвсэг наймаалдаг орнуудын айргийн тавд Франц, Их Британи, Герман орж байна.

Хөгжиж байгаа орнууд цэргийн нисэх хүчнээ бэхжүүлж байгаа, нөгөө талаар Ойрхи Дорнод, Ази-Номхон далайд нөхцөл байдал тогторгүй байгаатай холбогдоод зэвсгийн үйлдвэрлэл 13 хувиар өсөх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

0 Сэтгэгдэл
manaih heden sonoogch ongotstoi bolchuul zvgeerl yumda
ЖИНХЭНЭ ӨРСӨЛДӨГЧ ОРНУУД ШҮҮ ХООРОНДОО ХЭДЭН БИЕНЭЭ ҮЗЭХГҮЙ ТЭГЭЭД НӨХӨРЛӨЖ ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНААТАЙ.ГЭТЭЛ ЦАГ ХУГАЦАА ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ ЭНЭ НӨХДҮҮДИЙГ САЛГАЖ ҮЗЭЛ БОДЛЫН ДАЙНД МОРДУУЛАХ ГЭЭД БАЙДАГ....ОРОС БОЛ ХҮЧИРХЭГ АНУ ХОР НАЙРУУЛАГЧ ФРАНЦ БОЛ БЯЛДУУЧ ГЕРМАН БОЛ ДАРАНГУЙЛАГЧ,АНГЛИЧУУД ААЛЬГҮЙ
Вальютын ханшны өсөлт нь дотоодын үйлдвэрлэгчдэд тааламжтай байдаг, нөгөө талаар үйлдвэрлэлийн зардлыг бууруулах шалтгааны нэг болдог. Иймд харин ч хямд үнэтэй, эсхүл хямдаар бүтээгдсэн найдвартай цэргийн *****, хэрэгсэл дэлхийн зах зээлд өрсөлдөх давуу талтай болно. Манай сэтгүүлч нэртүүд бага гэсэн мэдлэгээ дээшлүүлж байх хэрэгтэй.
Дэлхийд энх амгалан байдал тогтоохын тэргүүн манлайд яваа гэж өөрсдийгөө гайхуулдаг улс орнууд зэвсгийн наймааны манлайд явдаг юм байна. Худал хуурамчаар дүүрэн хорвоод худал хуурамчаар амьдрахаас өөр зам алга даа.
Дэлхийд энх амгалан байдал тогтоохын тэргүүн манлайд яваа гэж өөрсдийгөө гайхуулдаг улс орнууд зэвсгийн наймааны манлайд явдаг юм байна. Худал хуурамчаар дүүрэн хорвоод худал хуурамчаар амьдрахаас өөр зам алга даа.
Хамгийн их уншсан