Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Оросын нэг мужийн захирагч 36 сая рублийн үзэг барьж байж
ОХУ-ын Сахалинск мужийн амбан захирагч Александр Хорошавиныг их хэмжээний авлига авсан хэрэгт сэжиглэн саатуулаад байна. Түүний гэрт нэгжлэг хийх үеэр 5000-тын дэвсгэртээр багцалсан нэг тэрбум рубль гарч иржээ. Нэг дэвсгэртийг нэг грамм гэж тооцвол Александр Хорошавин гэртээ 200 кг мөнгө хадгалж байсан болж таарч байна. Энэ бол 5,5 сая ам.доллар. Үүнээс гадна түүний гэрээс гоёл чимэглэлийн 800 ширхэг үнэт зүйл гарч ирсэн гэж ОХУ-ын Мөрдөн байцаах газрын төлөөлөгч Владимир Маркин хэлжээ.
Мужийн амбан захирагчийн үзэг гэхэд л 36 сая рублийн үнэтэй. Одоо тэрээр энэ үзгээ ямар орлогоороо авснаа Мөрдөн байцаах газарт тайлагнах ёстой болж байна. Энэ үзэг манай гариг дээрх хамгийн үнэтэй үзэгний нэг болж байгаа юм.
Итали хийцийн цор ганц хувь энэ үзэг алтаар урлаж гадуур нь 1113 хар бриллиант шигтгэсэн юм байна.
2010 онд Хятадад нэг үзгийг дуудлага худалдаагаар 6 сая еврогоор зарж байсан юмдаг.
Одоо Хорошавин “Лефортов”-ын урьдчилан хорих төвд энэ бүх үнэт зүйлсийнхээ талаар ямар тайлбар өгөхөө эргэцүүлээд сууж байна.
ОХУ-ын хуулиар бол мужийн амбан захирагч үзгийг зах зээлийн үнээр худалдан авах ёстой.
Хорошавин 2013 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилд 8,862 сая рублийн орлоготой ажилласан гэсэн бол 2012 онд 8,8 сая рублийн орлого олжээ.
Хорошавин Lexus LX 570 болон ГАЗ-21 автомашинтай, 56 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий албаны байранд амьдардаг гэнэ. Түүний гэргий Ирина Хорошавин 2013 онд ердөө 112,3 мянган рублийн орлоготой ажилласан байна.
Гэхдээ амбан захирагч Москва болон Москва орчимд гурван ч тансаг байшинтай, энэ бүхний үнийг мөрдөн байцаах газар тогтооно.
Амбан захирагч зөвхөн энэ 2015 оны хоёрдугаар сарын 26-28-нд дөрөвхөн хоногт төсвийн 15 сая рублиэр томилолтоор явсан байна.
Ийм нэг мужийн амбан захирагч байдгийг ОХУ-ын Мөрдөн байцаах газар шалгаж эхлээд байна.

0 Сэтгэгдэл
хаан
заан уу
2015.03.11