Манай улсын хойд нутагт орших, 2 000 жилийн настай дэлхийн өвийг “Лалын улс” бүлэглэлийн босогчид устгасан гэж Иракийн Засгийн газар мэдэгдлээ.
Эртний хот болох Хатрагийн балгасыг босогчид сүйтгэсэн гэж албаны хүмүүс хэлэв.
Төвдөө ариун сүмтэй энэ хотыг 1985 онд ЮНЕСКО Дэлхийн өвийн жагсаалтад оруулж байжээ.
Энэ хотын балгас нь “Лалын улс” хяналтаа тогтоогоод байгаа Иракийн хойд нутгийн Мосул хотоос 100 км зайтай байдаг аж.
Иракийн соёлын өвүүдийг эвдэж сүйтгэж байгааг харуулсан дүрс бичлэгийг тус бүлэглэл хоёрдугаар сарын сүүлээр гаргасан юм.
Олон улсын хамтын нийгэмлэг тохирох хариу арга хэмжээг авахгүй байгаа нь босогчдод эртний хотуудын балгас, соёлын өв, сүмүүдийг устгах боломжийг олгож байна гэж Иракийн Засгийн газар мэдэгдлээ.