Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн олон хүүхэдтэй ээж


69 ам бүлтэй гэр бүл байна гэхээр танд төсөөлөгдөж байна уу. Гэхдээ эмээ өвөө, ач гучаараа нийлээд биш шүү. Зөвхөн аав ээж, тэгээд хүүхдүүд. Ийм өнөр гэр бүл манай хойд хөршид байсан байна. Тариачин гэр бүлийн эзэгтэй Валентина Василеева хамгийн олон хүүхэд төрүүлж, дэлхийн дээд амжилт тогтоожээ. Тэрээр нийт 69 хүүхэд төрүүлснээс 67-г нь эсэн мэнд бойжуулж байжээ. 1725-1765 оны хооронд тэрээр нийт 27 удаа амаржсан бөгөөд 16 удаа хоёр ихэр, долоон удаа гурван ихэр, дөрвөн удаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн байдаг аж. Харин орчин үед энэ дээд амжилтыг Чилийн Сан Антониогийн иргэн Леонтина Албина тогтоосон байна. Одоо 60 эргэм настай тэрээр хэдийнэ 64 хүүхэд төрүүлсэн бөгөөд тэдний 55 нь эсэн мэнд өсч бойжжээ.

1 Сэтгэгдэл
Үнэмшил муутай ч болсон гэдэгт эргэлзэхгүй бн. Гайхалтай сонин үзэгдэл.
Хамгийн их уншсан