Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Одод ба тэдний үзэсгэлэнт ээжүүд

Хүн мөнхөд эцэг эхийнхээ үргэлжлэл байдаг. “Улиаснаас жүрж ургадаггүй”  гэдэг шиг чи хэнээс ямар эцэг эхээс төрсөн байна тэднийгээ л дууриадаг. Дэлхийн хамгийн алдартай бас үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн ээжтэй танилцая.

Анжелина Жоли

Анжелина Америкийн алдарт жүжигчин Жон Войт болон  канад гаралтай жүжигчин Маршелин Бертран нарын гэр бүлд төржээ. Эцэг эх нь 1976 онд салахад нэг ой гарантай Жоли ээжийнхээ асрамжинд ахтайгаа хамт үлдэж.

Бяцхан хүүхдүүдээ өсгөх болсноор ээж нь жүжигчний карьерээр татгалзсан ч тэднийг үргэлж кино театр руу дагуулж явдаг байлаа. Жоли ээжийнх нь кино урлагт дуртай бас хүүхдүүдээ дагуулж шинэ кино үздэг байсан нь түүнийг жүжигчин болоход хамгийн ихээр нөлөөлсөн гэж тайлбарладаг.  

Милла Йовович

Загвар өмсөгч, жүжигчин Милла Йововичийн Галина Логинова Туапсэд офицерийн гэр бүлд төржээ.  Днепропетровскэд дунд сургуульд төгсч 1972 онд Москвагийн кино урлагийн их сургуулийг төгссөн аж. Тэрээр оюутан байхаасаа кино жүжигт тоглож эхэлсэн байдаг.

 1981 оны нэгдүгээр сард тэрээр нөхөр хүүхдийн хамт ЗХУ-аас цагаачлахаар гарч Лондонд хэсэг амьдарч байгаад  АНУ- д ирж суурьшжээ. Америкт тэр охиноо хүмүүжүүүлж, цаашдын нь амжилтын замыг нээхэд өөрийгөө зориулсан байдаг.  Гэхдээ 2000 оны сүүлээд Оросын болон АНУ-ын хэд хэдэн кинонд тоглосон аж.

Скарлетт Йоханссон

Скарлеттын ээж Мелани Слоун охины бүүр жаахан байхаас нь жүжигчин болгох гэж хичээж зүтгэж байсан гэдгээрээ алдартай. Охины ухаан орсон цагаас л урлагт зүтгүүлж Ли Страсбергийн хүүхдийн жүжгийн сургуульд оруулж, өөрөө ард нь үргэлж хамт зүтгэсээр 8-11 насанд нь хэд хэдэн жижиг дүрд тоглуулж чадсан байдаг.

Театрын тайзнаа нэгэнт гарчихсан охин  цаашдаа энэ замаар хэрхэн зүтгэхээ өөрөө л мэдэж мэдэрч эхэлсэн бөгөөд ээж нь үргэлж дэмжиж, урам өгч байсан аж.

Кира Найтли

Кира Найтли бол эцэг эхийнхээ нэгэн хүсэл мөрөөдлийг бодит болсны дараа амлалтаас төрсөн охин гэдэг. Түүний эцэг Уилл Найтли, эх Шерман Макдональд нар бол Английн алдартай жүжигчид. Гэхдээ ээж нь жүжигчний карьерээс татгалзаж, зохиол бичих замыг сонгоод хэрвээ анхны зохиолоо борлуулж чадвал хүүхэд төрүүлнэ гэж өөртөө ам гарсан аж. Ингээд анхны зохиол нь борлож, Найтли ч төрж.

Шерман энэ сонголтыг хийсэндээ өнөөдөр үргэлж бахархаж явдаг. Тэр Английн уран зохиолын нэгэн нүүр царай болсон зохиолч болсон төдийгүй, жинхэнэ одыг төрүүлсэн юм.
 
Лив Тайлер

Лив Тайлерын ээж бол загвар өмсөгч, дуучин Биби Бьюэлл. Харин аав нь алдарт Aerosmith рок хамтлагийн лидер. Тэд охиноо Норвегийн алдарт жүжигчин Лив Ульманыг хүндэтгэн Лив гэж нэрлэжээ.
 
 10 нас хүртлээ Ли  өөрийнхөө аавыг ээжтэй нь гэрлэж амьдарч байгаа Тодда Рандгрен гэж боддог байж.  Нэгэн удаа тэрээр өөрийгөө Стив Тайлерын охинтой усны дусал мэт адил гэдгээ мэдсэнээс эхлээд жинхэнэ үнэнийг ээжээсээ асуух болж. Сүүлд нь тэрээр өөрийнхөө жинхэнэ эцгээр овоглох болсон юм.
 
Дрю Бэрримор

Дрю Бэрримор хүүхэд байхаасаа л ээжтэйгээ хамт элдэв төрлийн хүлээн авалт наадам цэнгүүнд очдог байв. Ээж нь очсон газартаа охиноо таг мартчихсан байсан учраас согтууруулах ундаа ууж байгааг нь ч эс анзаардаг байсан гэдэг.

9 настайгаасаа тамхи татаж, 11 настайдаа архи ууж, 12 насандаа хар тамхи татаж, 13 настайдаа мансууруулах бодисноос хараат болсон  охин нэг бус удаа шуугианы эзэн болж байв.  14 насандаа охин өөрийгөө хөнөөх оролдлого хийж байсан учраас эх нь албан хүчээр сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлжээ.

Хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтсэний дараа Дрю ээжээсээ харилцаа холбоогоо бүрмөсөн салгахаар болсон байна. 1990 онд тэрээр ээжээсээ холбоогоо тасалж, 1991 онд шүүхийн шийдвэрээр асрах хамгаалах эрхийг нь хасуулсан байна.  Ийн ээжээсээ хол хөндий амьдрах болсноор жинхэнэ өөрийнхөө амьдралыг босгож чаджээ.
 
Жулия Робертс

Бетти Л Бредемас бол нэг биш хоёр алдартай хүүхдийн ээж. Жулия Робертс түүний ах Эрик Робертс хоёр хоеул алдартай жүжигчин.

Жулия ээжтэйгээ маш дотно харилцаатай. Бетти үргэлж охиныхоо дэргэд байж, бүхий л зүйл дээр тус дэм болсоор иржээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд хүнд өвчтэй байсан Бетти Жулиягийн асрамжинд тэдний гэр бүлтэй хамт амьдарсан гэдэг.
 
Ева Лонгория

Алдарт жүжигчин Ева Лонгория Мексикийн цагаачаас гаралтай  гэр бүлд төрсөн. Олон жилийн турш тэр өөрийгөө энэ гэр бүлийн өргөмөл хүүхэд гэж бодсоор иржээ. Тэр гэр бүлдээ ганц хар үстэй, бор нүдтэй,  ер нь дөрвөөсөө тэс өөр нэгэн байв.

Ева хүүхэд байхад манайх 19 мууртай байлаа. Эгч нар маань гудамжинд муур байвал гэртээ аваад ирнэ. Ээж маань цааргалалгүй эмчилнэ. Ингээд л гэр бүлийн гишүүд маань нэмэгдээд ээжийн минь ажил ихсээд л байдаг байв. Гэвч ээж маань энэ бүхэнд гомдоллож байгаагүй юм шүү гэж ярьжээ.
 
Холли Берри

Холли Берри өөрийнхөө амьдралын минут бүрт ээждээ өртэй гэж хэлдэг. Түүний ээж бол цэнхэр нүдтэй, шаргал үст бүсгүй. Англиас хоёр бяцхан хар арьст охин дагуулсан, архи нэлээн хүртдэг нөхөртэй эмэгтэй анх Кливландад суурьшсан байдаг. Гэвч эцгийнх нь уух, хашгичих энэ бүхнийг тэвчиж үл дийлсэн ээж нь хоёр охиноо дагуулаад л гэрээсээ гарч. Ингээд Кливландын ядуусын дүүрэгт хэсэг амьдарч байгаад охид ээждээ нэмэр болсоор арай тайван дүүрэгт нүүж ирсэн гэдэг.

Холли ээж минь надад жинхэнэ тэвчээртэй, үлгэр дууриал болсон эмэгтэй хүний тод жишээ юм шүү. Цагаан арьст эмэгтэй хоёр хар арьст охин дагуулаад явна гэдэг тухайн үед олон хүний хэл амны бай нь болж байлаа. Ээж нь гэтэл огт шантарч, айж байсангүй. Бид хоёрыг хүн болгож өсгөж чадсан гэж нэг бус удаа хэлж байсан.

Шарлиз Терон

Түүний ээж Герда Жейкоб үргэлж өрх гэрийнхөө ноён нуруу нь байжээ. Тэр охиноо Холливуд руу үдэхдээ халаасаа сохор зоос ч үлдээлгүй хоослоод явуулж байсан гэдэг. Шарлиз Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад нэгэн жижигхэн фермерийн гэр бүлд төржээ. Аав нь байнга ууна. Охиныг 15 настай байхад түүний ээж аавыг нь шувууны буугаар буудаж хөнөөсөн байдаг.

Сүүлд нь шүүх түүнийг аргагүй хамгаалалт гэж сулласан байдаг. Учир нь эцэг нь байнга архи ууж, ээжийг нь зовоодог байж.  1990 онд Герда АНУ-д ирж охинтойгоо ойрхон амьдрах болжээ.
 
Памела Андерсон

Түүний ээж Кэрол нь охиныг ухаан орсон цагаас л хоёр ажил хийдэг байж. Зогсолтгүй ажиллах ээж, үргэлж уух аав. Тэрээр хүүхэд насныхаа тухай дурсахдаа “ Миний хүүхэд нас байнгын эрсдэл дунд өнгөрсөн.

Аав маань архичин. Ээж биднийг тэжээхийн тулд зогсолтгүй ажилладаг байлаа. Аав үнэндээ гэртээ л хонох гэж л ирдэг байлаа. Ээж маань байнга л уйлж байгаа харагддагсан” хэмээн ярьжээ.
 
Кейт Хадсон

Кейт Хадсоны ээж бол жинхэнэ кино од. Голди Жин Хоун гэхээр дэлхийн кино ертөнц андахгүй. Хоун эхлээд кабарегийн бүжигчин байсан бол 1965 онд олон улсын үзэсгэлэнд худалдаанд шоуны бүжигчнээр оролцож байхдаа Эй-Би-Си  сувгийн хараанд өртжээ.

Голди Хоун гурван хүүхэдтэй бүгд жүжигчин болсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан