Борис Немцовын хэргийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин улс оронд нь удаа дараалан гарч буй улс төрийн аллагыг зогсоох хэрэгтэй гэж мэдэгдлээ. “Саяхан бид бүхэнд тохиолдсон шиг ичгүүртэй, эмгнэлтэй явдлаас одоо Орос орон салах хэрэгтэй. Нийслэл хотын төвд амиа алдсан Борис Немцовын хэргийг би хэлж байна” хэмээн тэрээр Дотоод хэргийн сайдтай уулзах үеэрээ хэлсэн байна.
Өнгөрсөн баасан гарагийн шөнө гэр рүүгээ явах замдаа Москва голын гүүрэн дээр үл мэдэгдэх этгээдэд дөрвөн удаа буудуулан нас барсан сөрөг хүчний улстөрч Борис Немцовыг өнгөрсөн мягмар гарагт сүүлчийн замд нь үдсэн. Гэвч хэргийн сэжигтэн болоод захиалагчийн талаар олны дунд яригдаж буй хар таамгаас өөр үндэслэлтэй гэх хувилбар хараахан алга байна.