Австрийн Вена хотын нэгэн банкийг халбагаар “зэвсэглэсэн” этгээд дээрэмдэх гэж оролджээ. 24 настай дээрэмчин банкны хаалгаар орж ирмэгцээ теллерийг чиглэн очоод, нэг төмөр биет хальт харуулмагцаа мөнгөө гаргаад ир гэж тушаажээ. Банкны үйлчилгээний ажилтан түүнд мөнгө гаргаж өгөх гэж байхдаа дээрэмчний барьсан зэвсэг нь хутга биш ердөө нэг муу халбага байхыг олж харжээ. Харин дээрэмчин халбага барьснаа өөрөө ч мэдээгүй бололтой банкны ажилтныг мөнгө гаргаж өгөх нь хэмээн итгээд суудал дээр очиж суунгаа хүлээсэн гэнэ. Энэ хооронд банкны ажилтан цагдаад дуудлага өгч амжсан бөгөөд өнөөх дээрэмчнийг мөнгөө хүлээж суух хооронд хүрч ирж амжжээ. Тэрээр юу болсныг ч мэдэлгүй цагдаагийнханд баривчлагдсан байна. Үйл явдлыг харсан гэрчүүд гэмт хэрэгтнийг гал зуухныхаа шүүгээнээс хутга авлаа гэж бодоод халбага андуураад авчихсан байх хэмээн ярьжээ.