Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Асуувал хариулъя

Оюутан залуусын сонирхсон асуултад Монголын оюутны холбооныхон ийн хариулт өглөө.
/Оюутан Н.Анударь/
-Зарим сургууль Хүний хөгжил сангийн 500 мянган төгрөг шилжиж орж ирээгүй болохоор шалгалтад оруулахгүй гэх юм. Мөнгө нь яагаад шилжиж ороогүй болоод хэзээ орох талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хүний хөгжил сангийн мөнгийг төлбөртөө оруулахдаа оюутан өөрийн харьяа хороон дээрээ очиж хүсэлт гаргах ёстой. Гэтэл энэхүү хүсэлт гаргасан оюутны тоо дутуу байгаа тул санхүүжилт хийж болохгүй байгаа талаар бидэнд Сургалтын төрийн сангаас мэдээлэл өгсөн. Шалгалтад оруулахгүй байвал манай 70111143 дугаарт мэдэгдээрэй. Бид асуудлыг шийднэ.
/”Royal” академийн оюутан Б/
-Манай сургууль оюутнуудад олгож буй 70 мянган төгрөгийг шууд сургалтын төлбөрт аваад байх юм. Ингэж болох уу. Уг нь бидний данс руу хий гэж өгч байгаа болохоор захиран зарцуулах эрх нь бидэнд байгаа гэж бодож байна. Хамгийн гол нь бидэнтэй ямар ч гэрээ хийгээгүй.
-Оюутан төлбөрөө төлөх тухай сургуультайгаа гэрээ байгуулсан бол төлбөрт нь авч болно. Хэрвээ гэрээ хийлгүй шууд авч байгаа бол манай байгууллага дээр ирээд өргөдлөө бичиж өгч болно. Монголын оюутны холбооноос шалгалтын баг гарч иймэрхүү үйлдлийг таслан зогсоох болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан