Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Саранчулуун АНУ-г зорих нь


2014 оны 11-р сарын 02, Нью-Йорк хотын марафонд Энхманлай хүүгийн хамт 42 км замыг амжилттай дуусгасан О.Саранчулуун маргааш АНУ-г зорих гэж байгаа аж.
Ингээд олныг нуршилгүй түүний фэйсбүүк хуудсандаа бичсэнийг уншигч танд хүргэж байна.

Зээ, миний бие болон Ахиллис Монголын журамт нөхдийн хамт "Итгэл Найдвар Боломж" спорт, нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө босгох зорилгоор АНУ -ыг 3-р сарын 5нд зорих гэж байнаа. Анх "Хамтдаа гүйцгээе" спортын аяныг санаачилж, ганцаархнаа Цэцэрлэгт хүрээлэнд гүйж, нүүр номны хуудсандаа
https://www.facebook.com/groups/letsrunmongolia/ бүлгийг нээж, хэдэн найзуудаа оруулж нэмээд хавийн хүнийг хамж шимж аваад "ГҮЙХ ҮҮ" гэж "айлгаад" л тун саяхан даа. Тэр үеэс хойш юу хийсэн бэ гэж, юу болов гэж.... Яагаад одоо энэ аяныг хийх гэж байгаа юм бэ? гэж... За жаахан тодруулга өгье.

2014 оны 5сарын 21нээс эхлээд Хамтдаа гүйцгээе- долоо хоног бүр гүйх аян эхэллээ, тэр өдрөөс хойш тасралтгүй 20 удаа Хагас сайн бүрийн өглөө бусдыг уриалж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өглөөний 08,30 д очдог байлаа, заримдаа 11 хүн ирнэ, заримдаа 80 хүн ирнэ,._. бүгд л гүйсэн, ямар нэгэн удаа гүйж үзсэн, тэрнээс хойш гүйж эхлээд одоо бүүр надаасаа ч илүү гүйдэг спортлог болсон олон хүмүүс манай энэ клубд байдаг. 
2014 оны 6р сарын 22, Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өргөн хүрээнд хамруулан хүмүүнлэгийн таниулан ойлгуулах "Хамтдаа гүйцгээе-1" бүх нийтийг гүйлтийг анх удаа зохион байгуулав. Энэ гүйлтэнд 217 сайн дурын ажилтан, 450 гаруй хүн ирж оролцсон, үүнийг Японы Автомашин экспортлогч BE Forward компани ивээн тэтгэж, олон нийтийг үнэ төлбөргүйгээр 5, 3, 2кмд гүйлгэж байв. 120 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн хамрагдав.

2014 оны 8р сарын 30, "Хамтдаа гүйцгээе-2" бүх нийтийн гүйлтийн 2 дахь удаагаа зохион байгуулав. Буянт Ухаа спортын ордны гадна талд Active & Adventure Tours Mongolia ивээн тэтгэж зохион байгуулав, 400 гаруй оролцогч, 80 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн, 87 сайн дурын ажилтан сургагдаж үйлчлэв. Гэр бүлээр нь уралдуулах ангилалыг зохиож оруулав. Ямаршуу болсоныг эндээс үзэж болно.https://www.youtube.com/watch?v=9R8JJwtIvLI 
2014 оны 11-р сарын 02, Нью-Йорк хотын марафонд Enkhmanlai Purevtsog хүүгийн хамт 42 замын амжилттай дуусгав. Ахиллисийн ноён Ричард Траумын цаашдын дэмждэг, Ахиллис Монгол нэрийг албан ёсоор ашиглах, үйл ажиллагааг монголд салбарлах хүсэлтээ өгөв.

2014 оны 11-р сар, АНУ улс, Чикаго хотод TG Ganpurev Говь ТББ санаачлагаар Энхманлайгийн хамт тэдний шууд дэмжлэгийн дор Монголчуудтай уулзалт хийж, 40гаруй орчим Монголчуудын хамт Чикаго хотод 3км богино гүйлт хийв. Энэ талаарх мэдээллийг http://www.umontv.us/index.php… АНУ д суугаа Монголчуудын UMON TV сурважлагаас үзэж болно. Мөн Чикаго хотын Монголчууд Gankhuyag Amgalanbaatar Odonchimeg Galsandorj Tergel Khulganai Sergelen Tumur @Saranchimeg Bat ochir зэрэг олон сайхан сэтгэлт хүмүүсийн тусламжтайгаар Энхманлйан өдөр тутмын хэрэглээний тэргэнцэрийг хэдхэн хоногийн дотор хандив босгож сольж амьжсан бөгөөд саяхан Чигкаго хотын Монголчуудын холбооноос Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эмэгтэйчүүдэд өгөөрэй хэмээн 8 хайрцаг хувцас тоглоомын тусламжийг хүлээн авч улаанбаатар хтод түгээсэн. 
2014 оны 11 р сар, АНУ, Теннеси Муж, Нашвил хот, Хиймэл хөлөн дээр гүйчдийн холбоо надад хэрвээ Монголын тамирчин хөгжлийн бэрхшээлтэй хүнд гүйлтийн хөл хэрэгтэй бол маш хямд үнээр хийж өгөх боломжтойгоо дуулгав. Би хиймэл хөлтэй гүйх сонирхолтой залуусыг хайсаар л...

Ингээд л энэ хугацаанд юунд зорьсон бэ гэвэл ерөөсөө л : Сэтгэл санаа бие бялдарын хувьд "Зовиур" , "Шаналгаагүй" өөрийгээ дайчилдаг, амьдралын төлөө зүтгэдэг хүүхэд, залуусын тоог нэмэхийн тулд "Эрүүл амьдралыг Спортоос" уриан дор үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр байгууллагын гэрээ, дүрэм, төслийн санал хураалт, бичиг баримтын баахан ажлуудаа амжуулж авлаа. Хэдэн сарын хугацаанд үнэхээр чин сэтгэлтэй мундаг хуульч, сэтгүүлч, сайн дурын туслах, ментор, банкир, вебчин гээд олон залуусын тус дэмээр 2 байгууллагын үйл ажиллагааны суурийг тавьж чадлаа. Одоо цаасан дээр нэртэй, дансандаа бүртгэлтэй, авсан мөнгийг цэгцэлдэг, өгсөн хүнийг холбодог, эмх цэгцтэй Амжилтын хэлхээ сан, олон нийтийг уриалж үйл ажиллагаагаа дэлхийн түвшинд хүргэх Ахиллис Монгол гэсэн байгууллагуудыг албан ёсоор үүсгэлээ. Гэтэл бид залуухнаараа байна, шууд эхэлье гэтэл мөнгө алга, шууд л дэмжээч гээд олон залуус өргөдлөө өгч хүсэж байна, харин Ахиллисчууд бид Гүйж чаддаг болохоор гүйж, ментор, зөвлөх найзууд маань Лекцээ уншиж юу байгаагаа хуваалций, та дэмжихүү гэж асуухаар эхнийхээ аяныг эхэлж байна. Бидний багт хэн байгаа вэ гэж үү? Би байна, би яахвэ, зайлуул, ХБ хүнээ төлөөлөөд та нарыг сонсож ярьж чадна, гүйж чадна, Монголд Энтерпренершипийн талаар олон улсад мэдээлэл өгч, хамтран ажилладаг "Гэр санаачлага" төслийн, "Хөгжлийн шийдэл" ТББ, Залуу бизнесийн дэмжих хөтөлбөрүүдийг ерөнхий зохицуулагч Оршихоо лекцээ уншинаа, өөр хэн байгаа вэ? Сэтгүүлч Солонго, байна, тэр бичнэ, сурвалжилна, өөрөө бас хуралд явсан далимаараа бидэнд сайн дураараа дэмжиж байна, Ахиллис Монголыг олон хүн үүсгэн байгуулсан юм, нэг Очбаяр бас явна, та нар Хогоо хогийн саванд хийсэнд баярлалаа-г үзсэн үү, яагаавhttps://www.facebook.com/notolittering?ref=br_tf бас нэг нийгмийн сайн сайхан ажил хийдэг залуу байнаа, өө тийм нэг найз маань бас бий, тэр ч бас Ахиллис Монголын үүсгэн байгуулагч, гишүүн юм шүү дээ, өөрөө л даруухан хэлдгүй болохоос анх гүйж эхэлснээс минь хойш тасралтгүй дэмжиж энэ хүртэл явсан нэг хүн бий, та бүхэн тэрийг таниндаа. Бидэн тавуулаа ингээд гарын таван хуруу шиг АНУ д тал бүрээс уулзаж энэхүү аяныг эхлүүлэх юм. Ер нь юу болох вэ гэж үү?
Өө энгийндээ, би дээр хэлсэн дээ, би гүйнэ, тэд та бүхэнтээ ярилцана, уулзана, ингээд л болоо.

За ийм л байна. Би лав спорт бол улс төр, шашин биш, эмээр ч биш хэрнээ хүнийг хөгжүүлэх хамгийн сайхан зүйл гэж итгэдэг, би бас өөрөө мэдэрсэн жаахан эрх чөлөөгөө өрөөл бусадтай хуваалцмаар байна. 
Та санал нэг байвал бидний энэ видеог, постерийг, пэйжийг бусдад түгээж өгөөрэй.
Аяны тухай баримтат кино: https://www.youtube.com/watch?v=9njybw-d4XY&app=desktop
Аяны тухай мэдээллийн хуудас: https://www.facebook.com/achillesinternationalmongolia
Уншсанд баярлалаа, цааш нь дамжуулбал бүүр баярлана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан