Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Майкл Жордан тэрбумтан болж, Б.Гейтс дахиад л тэргүүллээ

Сагсан бөмбөгийн амьд домог Майкл Жордан тэрбумтнуудын клубт нэгдэж, Билл Гейтс хөрөнгө мөнгөөрөө дахиад л тэргүүлсэн тухай “Forbes” сэтгүүл  жил тутмын уламжлалт жагсаалтаараа зарлалаа.

29 дэх жилдээ гарч буй “Forbes”-ын тэрбумтнуудын жагсаалтыг Билл Гейтс 79,2 тэрбумын хөрөнгөөр “уламжлал ёсоор” тэргүүлсэн бол Мексикийн цахилгаан холбооны магнат Карлос Слим 77,1 тэрбумаар удаалж, “Berkshire Hathaway”-гийн эзэн, нэрт хөрөнгө оруулагч Уоррен Баффет 72,7 тэрбум ам.доллараар гуравдугаарт бичигджээ.

Харин тэрбумтнуудын жагсаалтад шинээр нэмэгдэгсдийн дунд Майкл Жордан 1741-т бичигдсэн байна. “Nike” брэндтэй хамтарсан бизнес, эзэмшдэг багийнх нь ашиг орлого гээд Майкл Жорданы орлого түүнийг нэг тэрбум ам.долларын эзэн болгожээ. Энэ жилийн хамгийн залуу тэрбумтнаар “Snapchat” компанийн үүсгэн байгуулагчдын нэг 24 настай Эван Шпигель тодорлоо.

 2014 онд жагсаалтад нийтдээ 1645 хүн багтаж байсан бол өнөө жил 1826 болж нэмэгджээ. Эдгээр тэрбумтны дундаж хөрөнгө 3,86 тэрбум ам.доллар байна. Харин нийтдээ бол 7,05 их наяд ам.долларын хөрөнгө баялгийг тэрбумтнууд эзэмшиж байгаа гэнэ. Өнгөрсөн жил тэдний нийт баялаг 6,4 триллион ам.доллар байсан юм.
1800 гаруй тэрбумтны эзэмшиж буй нийт хөрөнгө Европын хамгийн том эдийн засагтай Герман улсын ДНБ-ыг хоёр дахин нугалахуйц хэмжээнд хүрээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан