Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

111 метр талбай бүхий сууцны барилгыг хулгайлж аваад явчихаж

Америкийн Орегон мужид үл мэдэгдэх гэмт этгээдүүд орон сууцны 111 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий барилгыг шөнөөр хугайлж аваад явчихсан сонин хэрэг гарчээ. Байшингийн эзэн сууцандаа байнга оршин суудаггүй, түүнийг эзгүй хойгуур нь байшин нь ор сураггүй болсон байхаар цагдаад мэдэгдсэн байна. Хууль сахиулагчид мөрөөр нь орж байшинг анх байсан газраасаа 20 км-ийн зайд бүтнээрээ байхыг олсон байна.
Цагдаагийнхны таамаглалаар бол хулгайчид байшинг өргөж тусгай чиргүүл тавин авч явсан бололтой. Хулгайчдыг хайж байгаа цагдаагийнхан хэд хэдэн хүнийг сэжиглэж байгаа гэснээр өөр мэдээлэл өгөөгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан