Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүй долоон худагт “Дүнжингарав-2015” уралдаан болж байна


Хурдан морины “Дүнжингарав-2015 “уралдаан өнөөдөр Төв аймгийн нутаг Хүй долоо худагт болж байна. Эл уралдаанаар эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон гэсэн дөрвөн насны морьд уралдана.
Эрлийз морьдын дээд насны уралдаанд 74 хурдан хүлэг уралдсанаас түрүү магнайг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Монгол Улсын манлай уяач  Н.Дөш-Өлзийн зээрд азарга хүртлээ. Алдарт уяач Т.Батцоожийн уясан энэ азарга тус уралдаанд хоёр дахь жилдээ дараалан түрүүлж байгаа нь энэ юм. Аман хүзүүнд өнгөрсөн жилийн төрийн наадамд айрагдаж байсан Орхон аймгийн уяач Бямбажаргалын хээр үрээ хурдаллаа. Түүнчлэн Увс аймгийн Зүүнговь сумын уяач Барсүрэнгийн хээр азарга, Булган аймгийн Баяннуур сумын Ч.Содномын хар үрээ, манлай уяач П.Мэндбаярын хонгор морьд айргийн тавд хурдалсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан