Монголын хөлбөмбөгийн холбооны дөрөвдүгээр их хурал болж, ерөнхийлөгчөө сонголоо. Сонгуульд нийт 52 төлөөлөгч санал өгснөөс, нэг санал хүчингүй болсноор 29 хүний саналаар МХБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар ялсан байна. Түүний өрсөлдөгч Б.Мэдрээ 22 санал авчээ.
Санал хураахын өмнө нэр дэвшигчид тус бүр гурван минутад багтаан мөрийн хөтөлбөрөө танилцуулсан бөгөөд Б.Мэдрээ хэлэхдээ “1999 оноос хойш Монголын хөлбөмбөгийн холбоотой ямар нэг холбоогүй байсан ч одоо холбооныхоо алдагдсан хөгжлийг нөхөхийн тулд бүх хүч чадлаа дайчлан ажиллах болно" гэсэн бол А.Ганбаатар “Холбооны эв нэгдлийг бэхжүүлж, хангана. Худал хэлж, бусдыг төөрөгдүүлэхгүй . Хүний араар орж холбооны үйл ажиллагааны гол зарчмыг цалгардуулахгүй гэсэн гурван зарчмыг барьж ажиллана” гэжээ.
Энэ удаагийн сонгууль бол Монголын хөлбөмбөгийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал, Анх удаа холбоогоо ардчилсан зарчмаар сонгож байна гэж МХБХ-ны Сонгуулийн хорооны дарга Отгонбаяр онцолсон юм. Энэ удаагийн хуралд ФИФА-ийн төлөөлөгч Ж.Жонсон оролцож, сонгуулийн өмнө нэр дэвшигчдэд амжилт хүсэн үг хэлжээ.
Хурлын эхэнд МХБХ-ын 2014 оны а тайланг авч хэлэлцсэн бөгөөд үүнээс зарлага, орлогын товч мэдээллийг танилцууъя.
Зарлагын тайлан:
Цалин, урамшуулал – 214 сая төгрөг
Татвар хураамж – 52 сая төгрөг
Аж ахуйн зардал – 282 сая төгрөг
ОУ-д болсон тэмцээний зардал – 113 сая төгрөг
Дотоодын тэмцээний зардал – 488 сая төгрөг
Бусад – 140 сая
Нийт зардал 1 тэрбум 875 сая төгрөг
Орлогын тайлан:
ФИФА -аас 446 сая төгрөг,
АFC-ээс 430 сая төгрөг ,
Урамшуулал нэмэлт санхүүжилт -420 сая төгрөг,
Спонсор бусад санхүүжилт - АПУ 38 сая, МСS 60 сая,
Тэмцээний эрхийн хураамж 63 сая,
Соёл, Спортын яам -29 сая,
Ерөнхий сайдын захирамж - 200 сая,
Банкны хүү - 118 сая.
Нийт орлого 2 тэрбум 166 сая төгрөг байв.