Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нас барсан нөхрөөсөө Валентины өдрөөр цэцэг авчээ

Америк бүсгүй Шелли Голэй тархины хорт хавдраар нэг жилийн өмнө өөд болсон нөхрөөсөө гэгээн Валентины өдрөөр сарнай цэцгийн баглаа хүлээн авсан байна. Түүний нөхөр Жим Голэй  амьд сэрүүндээ эхнэртээ жил бүр гэгээн валентины өдрөөр цэцгийн баглаа авч бэлэглэдэг байжээ.
Ингээд нөхөр нь 2014 оны хоёрдугаар сард өөд болсон ч бүтэн жилийн дараа түүнээсээ бас л цэцэг аваад ёстой хэлэх үггүй болсон нь энэ гэнэ.
Хэргийн учир нь удаан амьдрахгүй гэдгээ мэдсэн түүний нөхөр  өөрийнхөө байнга үйлчлүүлдэг цэцгийн дэлгүүр лүү утасдаж жил бүр эхнэрт нь өөрийнх нь нэрийн өмнөөс цэцгийн баглаа илгээж байхыг гэрээсэлсэн гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан