Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хакүко М.Даваажаргалд хүндэтгэл үзүүлнэ

МУГТ, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргалд “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар" цол хүртэх болсонтой холбогдуулан хүндэтгэл үзүүлэхээр болжээ.

Түүнд хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Соёл урлагийн газар, “Эх нутгийн иргэд” ТББ, Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо хамтран  маргааш Их эзэн Чингисийн талбайд зохион байгуулах юм.

Тэрээр 1700 жилийн түүхтэй Японы сүмо бөхийн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 1960-1971 оны хооронд барилдаж байсан Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилтыг 34 жилийн дараа эвдэж чаджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан