Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Петербург губерн дэх 135 жилийн өмнөх барабашка


Энэ бол өдгөөгөөс 135 жилийн өмнө Оросын Санкт-Петербург хотын ойролцоо болсон явдал. 1880 оны арваннэгдүгээр сард Петербург губерний Ручьи тосгонд тохисон байж боломгүй, хүн итгэмээргүй энэ үйл явдлыг олон хүн харж гэрчилсэн тухай  А.М.Бутлеров “Сонин хачин үзэгдлийн тухай өгүүллүүд” гэдэг номдоо “Санкт-Петербургийн ойролцоо болсон эд зүйлс өөрөө хөдөлсөн үзэгдэл” гэсэн бүлэг болгон оруулсан байдаг аж.
1990-ээд оны эхээр Орос оронд айл гэрийн эд зүйл өөрөө хөдөлж, бөмбөрдөх мэт чимээ гарган дуугарч нисдэг үйл явдал хэд хэдэн удаа тохиосны нэлээд хэд нь энд Петербург орчим тохиож байсан нь бас л сонин.
1880 онд Адам Бауер, Маргарит Бич нар  ойролцоох хүүхэд асрах  газраас 17 настай Пелегая Николаеаг гэртээ авчирсан байна. Эднийд бас Вера Яковлева гэж нэг охин амьдарч байсан гэнэ.
Гэтэл нэг удаа охид төмс ялгаж байтал гэнэт төмснүүд гараас нь үсрэн алдуурч эхлээд Верагийн, дараа нь Пелегаягийн нүүр рүү үсэрч цохилж эхэлсэн байна.
Эндээс эхлээд л төмснүүд өдөр бүр үсчин охид руу “дайрдаг” болж. Юу болоод байгааг судалж хайхад сэжигтэй зүйл огт байдаггүй.

Ингэж байснаа сонин, хачирхалтай үйл явдлууд ар араасаа цуварч гэрийн бусад эд зүйлс сав суулга, мухар сандал, хүрз нисч охид руу халдах болжээ. Гэхдээ ийм явдал зөвхөн Пелегаяг гэрт байхад л тохиодог, харин Вераг ганцаараа байхад зүгээр байдаг гэнэ. Ихэнх тохиолдолд нисч байгаа эд зүйл Пелегая руу дайрдаг ч түүнийг ямар нэг зүйл хийж хөдөлж байхад л халддаг, харин унтаж юм уу  зүгээр сууж  байхад зүгээр байдаг болжээ.
Эд юмсын дайралт арваннэгдүгээр сарын 19-нд бүр ширүүсч өглөөнөөс эхлээд л үргэлжилж. Модон авдрын таг өөрөө онгойж эд зүйлс нь гарч ирэн нисч, ханын хоёр тавиур унан дээр нь байсан сав суулга нисэн, данх ч бас нисч Пелегаягийн хөл рүү цохилж эхэлсэн гэнэ.
Тэгээд л гэрт байсан бусад зүйл, индүү, устай байсан домбо нисч ус нь савнаасаа өөрөө гараад л Пелегая руу цацагдаад.....
Ингээд гайхаж, бас айсан энэ айлынхан Мурина тосгон руу очиж юу болоод байгааг гэгээнтнүүдэд хэлж тусламж хүсчээ. Тэд ч ирсэн байна. Тэд ном уншиж засал хийж байхад эхлээд зүгээр байснаа хагас цаг өнгөртөл л өнөөх явдал эхэлж дээ. Гэрт 15 орчим хүн байсны малгай нь нисч шалан дээгүүр нааш цааш дэвхэрч өөр өөр газарт нисч очиж байжээ.
Шалан дээр хэвтэж байсан муур хүртэл өөрөө газраас хөндийрөн нисч Пелегаягийн нуруун дээр гарснаа айсан муур чангаар хашгирч буцаж буухыг тэнд байгсад бүгд харсан гэнэ.
Айж гайхсан хүмүүс цагдаад мэдэгдэж тэд ч мөрдөн шалгаж, гэрчүүдийг асуун протокол хөтөлсөн байна.
Гэрчүүд энэ хачин явдлыг бүгд л үзсэн гэдгээ нотлон  ярьж, энэ нь ч өөр хоорондоо зөрсөнгүй.
Энэ бүхнийг арваннэгдүгээр сарын 29-нд петербургийн нэг сонинд нийтэлсэн байна.
Сонинд нийтлэгдсэн зүйлийн мөрөөр эрдмийн мөр хөөгчид газар дээр нь очиж гэрчүүдтэй уулзан баримтжуулсан байна. Плегаяг олон эд зүйл “довтолж” цохьсон ч тэрээр гэмтэж бэртээгүй, ноён Бауер, хатагтай Бич нар ч харьцангуй боловсролтой хүмүүс байсан болохоор үйл явдлыг ад чөтгөр, шулмасын хорлол, дайсагнасан зүйл  энэ тэр гэж төөрөлдөлгүй гайхаж сонирхсон аясаар ярьж өгсөн гэнэ.
Оросын нэгэн айлд тохиосон энэ явдал яаж төгссөн нь тодорхойгүй үлдсэн байна. Юутай ч ийм нэг сонин явдал тохиосон нь тэр үеийн хэвлэлүүдээр дамжин өнөө хүртэл тэмдэглэгдэж үлджээ. Тэр үеийн болоод, өнөөгийн эрдэмтэд судалж сонирхож ямар дүгнэлт гаргасан нь ч тодорхойгүй.

0 Сэтгэгдэл
Ийм зүйл монголд их шүү дээ. лүүжин тавиулаад л зүгээр болно. амлая
Телепат-оюун санаагаа алсад дамжуулах,хүлээн авах уураг тархины чадвар,телепортац оюун санаагаараа эд зүйлсийг удирдах буюу хөдөлгөх чадвар.Миниихээр бол Вера нь ийм чадвартай бөгөөд Пелагед дургүйцсэн бололтой.Верагийн чадварын тухай гэр бүлийнхэн нь гадарладаг учраас өөрсдөө нэг их айж сандраагүй байх.Нэг л аймаар зүйл энд байна,ийм эхнэртэй бол яанаа.
Хамгийн их уншсан