Одоогоос 54 жилийн өмнө сураггүй болсон нисэх онгоцны сэгийг Чилийн Андын нуруунаас уулчид олжээ.
Уг онгоц 24 хүн тээвэрлэж явсны найм нь мэргэжлийн хөлбөмбөгийн багийн гишүүд байсан бөгөөд тэднийг бүгдийг нь амиа алдсанд тооцож байсан аж.
Онгоцны сэг нийслэл Сантьяго хотоос өмнө зүгт 360 км зайтай орших газарт 3200 метрийн өндөрт байжээ гэж Чилийн хэвлэлүүдэд мэдээллээ.
“Онгоцны их биеийн хэсэг, сэнс болон хүний яс харагдаж байна” гэж уулчид яриад дээрэм тонуулаас болгоомжлон осол болсон газрын байршлыг хэлэхээс татгалзжээ.
Чилийн иргэний агаарын тээврийн “LAN” компанийн энэ зорчигч тээврийн нисэх онгоц 1961 оны дөрөвдүгээр сарын 3-нд тус улсын Осорно хотоос нийслэл Сантьяго руу явж байхдаа алга болсон байна.
Энэ нь Өмнөд Америкийн иргэний агаарын тээврийн түүхэнд гарсан хамгийн учир битүүлэг хэрэг явдал гэж тооцогдож байсан юм.