Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд 4 хүн өрсөлдөнө

Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг  4 нэр дэвшигчид тус холбоо албан ёсоор зөвшөөрчээ. Энэ тухай ФИФА-гийн хэвлэлийн алба мэдээллээ.

Тус холбооны одоогийн тэргүүн Йозеф Блаттер, Иорданы хунтайж Али бин Аль-Хусейн, Нидерландын Хааны хөлбөмбөгийн холбооны тэргүүн Михаэл ван Праг, 2001 оны “Алтан бөмбөг”-ийн эзэн Луиш Фигу нар ФИФА-гийн ерөнхийлөгчид өрсөлдөхөөр болжээ.

ФИФА-гийн сонгуулийн комисс байгууллагын дотоод дүрмийн дагуу нэр дэвшигчдийн өргөдлийг шалгасан байна. Нэр дэвшигчдийг сонгуульд оролцуулах гол шалгуур бол тухайн нэр дэвшигчийг хөлбөмбөгийн дор хаяж таван холбоо дэмжсэн байх, мөн сүүлийн таван жилийн хоёр жилд нь хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаа явуулсан байх ёстой гэсэн болзол ажээ.

ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгууль Швейцарийн Цюрих хотод тавдугаар сарын 29-нд тус холбооны их хурлын үеэр болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан