Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
Хүүхдээ зөв хүмүүжүүлэх гэж “хулгайлж” айлгажээ
Өөрсдөө өөрийнхөө хүүхдийг “хулгайлсан” энэ хэрэг Америкийн Муссури мужийн Трой хотод гарсан байна. Цагдаагийнхны мэдээлж байгаагаар зургаан настай жаал хүүгийн авга эгч 38 настай Дениз Кроутил өөрийн танил 23 настай Нэйтан Фироведэд өөрийн зээгээ хулгайлж, томоотой, дуулгавартай байхгүй бол болохгүй хэмээн айлгах захиалга өгсөн гэнэ.
Фировед энэ сарын 2-ны өдөр сургуулиасаа ирж байхад нь ачааны машиндаа суулган “Одоо чи аав ээжийгээ дахиад хэзээ ч харахгүй. Чамайг одоо хол аваачаад сарайнд хорино” гэж сүрдүүлжээ. Хүүг уйлахад нь дуугүй байхгүй бол ална шүү хэмээн буу тулгасан гэнэ.
Ингээд жаал хүүгийн гарыг хүлж, толгойг нь цамцаар нь битүүлээд өөрийнх нь гэрт аваачин байшингийн доод хонгилд оруулахад хүүгийн хамаатан тэнд байснаа хүүгийн өмдийг нь тайлж, одоо чамайг хүчирхийлж бэлгийн боол болгоно гэж сүрдүүлсэн байна.
Ингээд хүүгийн гарын хүлгийг тайлахгүй, толгойг нь халхалсан зүйлийг ч авалгүй байлгаж энэ бүхнийг чиний сайн сайхны төлөө, чамайг аюулд орчихгүйн төлөө хийж байгаа юм, чи үүнээс хойш танихгүй хүнтэй битгий харьцаж бай гэж сургамжилжээ.
Жаал хүү энэ бүхнийг сургууль дээрээ очиж ангийнхан, багшдаа ярьснаар хэрэг ил болж багш нь цагдаад мэдэгдсэн байна. Хууль сахиулагчид Кроутил, Фировед нараас гадна жаал хүүгийн эмээ 58 настай Роуз Брюэр, хүүгийн ээж 25 настай Элизабет Хапп нарыг баривчлан саатуулжээ. Тэднийг хүүхэдтэй зүй бус, хэрцгий хандсан гэж буруутгаж байна. Жаал хүү одоо хүүхэд хамгаалал төвдв сэтгэлзүйн эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.
hetruulchihej
999

0 Сэтгэгдэл
com
surtei yum
2015.02.10
2015.02.10
2015.02.10