Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Манай гаригийн хамгийн хачирхалтай, ер бусын 10 хот
Хот гэхээр бид олон хүн төвлөрөн суурьшсан, орчин үеийн дэд бүтэц, байгууламж бүхий суурин газрыг төсөөлдөг. Хотод бас зах зээл, худалдааны төв, өөрийн гэсэн хил хязгаар бий. Гэтэл хүний санаанд оромгүй, хот гэхэд итгэмээргүй ийм газар бас байна аа. Оршин суугчид нь ганцхан байшинд амьдардаг, өөр нэгэн улсын нутагт байдаг, эсвэл ганцхан оршин суугчтай гээд хамгийн сонирхолтой 10 хот энэ байна.
10. АНУ-ын Флорида мужийн Те-Виллижис хот
Энэ бол тэтгэвэрт гарсан ахмадууудад зориулж барьсан хот. Энэ хот ихэнх нь гольфийн талбай эзэлдэг ч Манхэттенээс ч том газар нутагтай. Энэ хот гольфын бөмбөг зөөгч 3321 машины цуваа явуулж алдарт Гиннесийн номд орж байсан удаатай. Тэтгэврийнхэнд зориулсан Виагра бэлдмэлийн хар зах ажиллаж нэг багцыг нь 12 доллараар зарна. Ахмадууд бас халамцуугаар гольфийн зөөгч машин унаж, өөр хоорондоо гар зөрүүлж, хар тамхи хэрэглэж будлиан тарина.
9. Германы Бюзинген-ам-Хохраин
Энэ бол уг нь Германы хот ч Швейцарийн нутагт байдаг газар. Германы нутагтай нарийнхан газраар холбогдсон байдаг ч германы гэхээсээ Швейцарийн гэхээр хот. Төрийн үйлчилгээг нь Швейцари, германы аль аль нь үзүүлнэ. Шуудангийн хоёр хайрцагтай, цагдаа дуудвал германыхаас илүү швейцарийнх хурдан ирнэ. Хотын хүн ам нь Швейцарийн байгууллагуудад ажиллаж, швейцарийн өмч хөрөнгө эзэмшиж болно. Энэ хотод 10 жил ажиллаж амьдарсан герман хүн Швейцарийн иргэншил авч болно. Хотын хөл бөмбөгийн ганц “FC Busingen” баг нь швейцарийн лигэд тоглодог. Ийм л хоёрдмол засаглалтай сонин хот.
8. АНУ-ын Аляск мужийн Уиттиер хот
Энэ хотын нийт хүн ам болох 220 хүн нь “Begich Towers” нэртэй ганцхан 14 давхар орон сууцанд амьдардаг. Бусад цөөн хүн нь автомашин, амины жижиг байшинд амьдарна. Энэ ганц том байшинг 1956 онд цэргүүдийн хуарангийн зориулалтаар барьсан ч өнөөдөр энэ хотод цагдаагийн хэсэг, шуудангийн салбар, дэлгүүр, сүм, кино прокатын газар, хүн эмнэлгийн тасаг байгаа нь мөн л өнөөх ганц том байшиндаа байдаг. Энэ байшин хот руу нэг замын урсгалтай 4 км хонгил зам татсаныг цаг тутам хаадаг. Шөнөдөө бүр хааж, өглөө л нээнэ.
7. АНУ-ын Калифорни мужийн Колма хот
Энэ хотод бараг хагас сая хүний оршуулга байдаг ч амьд оршин суугчид нь ердөө л 1500. 1800-аад онд хөрш Сан-Франциско хот руу хэдэн зуун мянган хүн цагаачлан нүүж ирж байх үеэр 1849 онд энэ хотын суурь тавигдсан гэдэг. Тэд элдэв өвчинд нэрвэгдэж олноороо нас барж 1880 он гэхэд хотын оршуулгын 26 газар бараг бүгдээрээ дүүрсэн байна. 1900 онд Сан-Францискогийн засаг захиргаа шинэ оршуулгын газар нээхийг хориглосон байна. Гэсэн ч өнөөдөр Колма хотын газар нутгийн 73 хувийг оршуулгын газар эзэлж байгаа.
6. АНУ-ын Небраска мужийн Монови хот
Энэ хотыг Чехээс дүрвэж очсон хүмүүс Небраска мужийн зүүн хойд нутагт анх байгуулжээ. Энд ердөө ганц хүн 77 настай Элси Эйлир амьдардаг болохоор америкийн хамгийн цөөн хүнтэй хот гэсэн үг. Элси эндээ 5000 ном бүхий номын сан ажиллуулж, өөрөө хотын дарга, шууданч, цагдаагаар ажилладаг. Бас хотын зөвлөлийн дарга. 1930-аад онд хотын хүн ам 150 дөхөж байсан ч 2000 онд хоёрхон хүн буюу Элси түүний нөхөр Руди хоёр л байснаа Руди нь 2004 онд нас баржээ. Хотын ихэнх барилга эзэнгүй орхигдож өвс, элсээр хучигдсан ч Элси жил бүр татвараа төлж, түүгээрээ хотын зайлшгүй зардлаа санхүүжүүлсээр байдаг гэнэ.
5. Хятадын Ордос хот.
Хятадын Өвөр монголын өөртөө засах районд байдаг энэ хотыг хий үзэгдлийн хамгийн том хот гэдэг. Уг нь энэ хотыг сая гаруй хүнтэй байхаар бодож байгуулсан ч харамсалтай нь өнөөдөр дөнгөж хоёр хувьд нь л хүн амьдардаг. Монголоос нүүрс тээж эхлэх тэртээ 20 жилийн өмнө л энэ хотыг байгуулсан ч хүн амьдрахгүй болохоор нь хөрөнгө оруулагчид барилгуудаа худалдахаар завдсан ч эзэнгүй хотод хэн ч авахгүй үнэ цэнэ нь буурсаар байгаа. Таван жилийн хугацаанд л орон сууцны нэг ам метр талбайн үнэ 1100 доллараас 470 болтлоо буурсан.
4. Норвегийн Лонгйир хот
Лонгйир хот бол манай гаригийн хамгийн хойд хэсэгт байдаг суурин газар гэж болно. Энэ хотод дутуу юм үгүй, сүм, банк, музей, шуудангийн салбар, нисэх буудал, бүр Их сургууль хүртэл бий. Харин энэ хотод үхэхийг хориглосон байдаг. Энд байгаа хүн насан эцэслэх болбол онгоцоор Норвегийн өөр аль нэг хот руу явж тэндээ насан эцэслэх ёстой. Харин явж амжихгүй Лонгйирт нас барвал оршуулахгүй. Саяхан эрдэмтэд эндээс олон жилийн өмнө нас барсан хүний оршуулга олсноос 1917 онд дэлгэрсэн аюултай халдварт өвчний вирис илрүүлсэн. Энэ хотод бас хүн бүр газар сайгүй байдаг цагаан баавгайнаас хамгаалах том калибрын винтовтай байхыг шаарддаг.
3. АНУ-ын Виржини мужийн Дайнд бэлтгэх төв
Энэ бол АНУ-ын армийн сургалт бэлтгэлд зориулан барьсан төв. Гэхдээ энд сургууль, сүм, төмөр замын өртөө, Элчин сайдын яаманд зориулсан таван давхар барилга бий. Шатахуун түгээгүүр, хөл бөмбөгийн талбай, банк, метро гүүр ч бий. Энэ хотыг байгуулахад 90,1 сая доллар зарцуулсан гэдэг. Яг үүнтэй адил Йодавиль гэж хот бас бий. Мөн л Аризона мужийн цөлд АНУ-ын агаарын нисэх хүчний бэлтгэлийн төв болгон барьсан. Зорьсон байгаа хэрхэн зөв бөмбөгдөж сөнөөх сургуулилттаа энд хийдэг байсан гэнэ.
2. Өмнөд Африкийн Марлот –Парк
Өмнөд Африкийн Крюгер Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс холгүй оршдог хот. Ийм ч болохоороо зэрлэг амьтдаар дүүрсэн хот гэж болно. Ийм атлаа хотын иргэдэд хашаа барихыг зөвшөөрдөггүй газар. Хотыг цэцэрлэгт хүрээлэнгээс тусгаарладаг хашаа нь ердөө 1,2 метр болохоор зэрлэг адгууснаас хүмүүсийг хамгаалж хүчрэхгүй. Сармагчингууд айлын гэрт орж хөргөгчнөөс нь хүнс хулгайлах нь ерийн хэрэг. Ер нь арслан дайрч ирэх нь энүүхэнд учраас хүнс хоол алдах нь бага хэрэг, толгой бүтэн үлдсэн нь яамай гэж бодно. Дугуйгаар явж ажилдаа ирж очдог хүмүүс араатны хоол болох нь бүр элбэг. Иймдээ ч энэ хотод “Дугуйн дээрх хоол” гэдэг нэр томъёо гарсан.
1. Хятадын Гальштат
Гальштат гэдэг уг нь Австрийн хот. Үзэсгэлэнт энэ хот ЮНЕСКО-гийн хамгаалалтад орсон гайхамшигт газар. Харин хятадууд 940 сая доллар зарцуулан байж энэ гайхамшигт хотын яг дууриамлыг Гуандун мужид босгосон. Энэ хот жинхэнэ Гальштат хоттойгоо яг ижил гудамж талбай, сүм, цамхаг, модон байшинтай. Энэ хотыг хятадын тэрбумтгнууд ивээн тэтгэж босгосон гэнэ.
Австрийн Гальштатын оршин суугчид хятадын Гальштатад нэг удаа зорчиж очоод өөрсдийнх нь төрөлх хотыг яг дууриалган хийсэн нь сайхан санагдсан ч үүнийг хятадууд хийсэнд жаахан таагүй байсан гэжээ. Тэднийхээр бол хятадууд өөрсдийнх нь хот, байшин барилгыг яг хуулбарлан барихдаа үндсэн хотоос нь, эздээс нь зөвшөөрөл авах ёстой байсан гэнэ. Хятадууд харин энэ хотыг босгохын тулд австри луу төлөөлөгчөө илгээн гэрэл зургийг нь авч, дүрс бичлэг хийж байж яг хуулбарлан босгожээ.

0 Сэтгэгдэл