Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өсвөрийн шатарчид аялж байна

УИХ-ын гишүүн Я.Санжмятавын санаачилгаар өнгөрсөн жил Завхан аймгийн бүх суманд “Өсвөрийн Монгол шатарчид-9999” тэмцээн зохион байгуулж дэлхийд анх удаа 9999 шатарчин нэ­гэн зэрэг оюун ухааны урал­дуулсан билээ.
Тэгвэл тус тэмцээний ялагч болсон 30 хүүхэд багш нарын хамт БНСУ-д аялж, тус улсын өсвөрийн тамирчидтай нөхөрсөг тоглолт хийж байна.
Завхан аймгийн шатарчин багачуудын гадаад орнуудад хийх аялал цаашид ч үргэлжлэх гэнэ. Дараа дараагийн баг, тамирчид Орос, Турк, Хятад зэрэг оронд аялж, тухайн улсын тамирчидтай туршлага солилцон, нөхөрсөг тоглолт зохион байгуулах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан