Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Цэрэнчимэд Дэлхийн чансааг манлайлж байна

Өнгөрсөн лхагва гарагт Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /United World Wrestling /-ноос эмэгтэй чөлөөт бөхийн дэлхийн чансааг  шинэчлэн гаргаснаар Дэлхийн аварга Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 60 кг-д дэлхийн чансааны манлайд бичигджээ.

Энэхүү дэлхийн шилдэг эмэгтэй бөхчүүдийн чансааны жагсаалтад манай улсын 13 бөхийн нэр багтжээ. Тухайлбал, эмэгтэй бөхчүүдийн 48 кг-д Ц.Бямбазаяа 13 дугаарт, Э.Нарангэрэл 19-т эрэмбэлэгджээ. Харин 53 кг-д ОУХМ Э.Сумъяа есдүгээрт, 55 кг-д С.Бямбацэрэн тавдугаарт, есдүгээрт А.Батцэцэг, 11 дүгээрт П.Орхон нар жагссан байна. Мөн 58 кг жинд Б.Шоовдор 13 дугаар байрт, 18 дугаарт Т.Мөнхтуяа нар жагссан байна.

0 Сэтгэгдэл
шоудахгүй шүү
Amjiltaa batatgaj ushuu olon jil baina shuu chamd yun nuhur hoish n tabiarai duu mini kkkk
Илүү их амжилт хүсье Цэрэнчимэдээ
Хамгийн их уншсан