Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Башкирт морь унаад явдаг нохой байна


ОХУ-ын Башкирын Буздякосын районы Копей-Кубово тосгоны  Айдар Калимуллин гэгч малчин өөрийнхөө Граф нэртэй нохойг морь унуулж сургасан байна. Айдарын хэлснээр бол нохой морь унаж сурахад нэг долоо хоног л хангалттай байсан гэнэ.
“Ах маань надад Оскар нэртэй номхон морь бэлэглэсэн юм. Гэтэл нохой маань түүнийг дагаад салахгүй болохоор нь би түүнийг эмээл дээр суулгаж сургахаар шийдсэн. Эхлээд эмээлийн хойгуур суулгадаг байснаа одоо бол эмээл дээр суулгаад урд хөлийг нь сэрвээн дээр нь тавьдаг болсон. Морь ч үргэж бусгахгүй, одоо нохой маань морио унаад явж чаддаг болсон” гэж Айдар ярьсан байна.
Ганцхан нохой нь морин дээр өөрөө мордож чаддаггүй, Айдар юм уу, ээж нь мордуулж өгдөг гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан