Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Волейболчид хамтарсан бэлтгэл хийж байна

Волейболын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг урд хөршийн Бээжин хотноо хамтарсан бэлтгэл хийж байна. Хоёр улсын хамтарсан бэлтгэл гурав дахь хоногтоо үргэлжилж маргааш дуусна. Бээжинг зорихын өмнө манай шигшээ баг нэгдүгээр сарын 15-наас энэ сарын 2-нд Дархан-Уул аймагт вакуумжуулсан бэлтгэлд гарсан билээ.
Дашрамд, волейболын эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх аравдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотноо болно. Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд менежер Ц.Одхүү, ахлах дасгалжуулагч Шүто Коичи, туслах дасгалжуулагчаар Олон улсын хэмжээний мастер Б.Мөнхнаран, багийн ахлагч А.Мөнхбаяр нар багтаж байгаа. Харин тоглогчоор багийн дэд ахлагч Э.Сайханбаатар, Э.Сайнбилэг, Д.Билгүүн, Э.Болор-Эрдэнэ, М.Цэрэнбаатар тэргүүтэй хашир туршлагатай тамирчин багтаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан