Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жаал хүү эмч болж сарын турш хүмүүсийг мэхэлжээ

Америкийн Флоррида мужийн Уэст-Палм-Бич хотын Сент-Мерис эмнэлгийнхэн өөрийгөө эмч хэмэн чагнуур зүүж нэг сар ажиллсан хүүгийн тухай цагдаад мэдэгдсэнээр түүнийг өнгөрсөн сарын 13-ны өдөр баривчилсан байна.
“Намайг өвчтөнүүдийн тасагт ороод үзлэг хийж байхад залуу надтай хамт байсан. Би тэгэхэд эхлээд ямар залуухан туслах вэ гэж бодсон юм. Ер нь манай практикт ийм тохиолдол байдаг л даа. Гэтэл хамгаалалтын ажилтнууд ч түүнийг энд эмчийн халаадтай явж байхыг нь нэг биш удаа харсан гэсэн” хэмээн эмч Себастьян Кент ярьсан байна. Хожим тодруулахад тэр залуу нэг сарын турш эмнэлэгт “ажилласан” гэнэ. Цагдаагийнхан ирэхэд хүү зугтаасан ч холдуулалгүй саатуулсан байна. Залуу ч эмнэлэгт нэлээд удаан ажилласан гэдгээ хүлээж, харин түүнэий ээж хүүгээ сэтгэцийн гажигтай гэж мэдүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан