Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боксчид Унгарыг зорив

Унгарын Дебрецен хотноо болох шилдэг боксчин Иштван Бочкаин нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд хүчээ сорихоор манай боксчид даваа гарагт Европ тивийг зорив.

Энэ жил 59 дэх удаагаа зохион байгуулж байгаа уг тэмцээнд Монгол Улсын эрэгтэйчүүдийн шигшээ багаас 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д спортын мастер А.Нурлан, 56 кг-д ОУХМ Э.Идэрхүү, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нарын шилдгүүд хүч, ур чадвараа сорих юм. Тус тэмцээний аваргууд энэ сарын 8-нд тодорно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан