Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Хьюстоны охин ээжийнхээ үхлийг давтах шахав


Нэрт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун Жоржиа дахь гэрийнхээ ариун цэврийн өрөөний ваннд ухаангүй хэв­тэж байхыг нөхөр нь олжээ. Одоогоос яг гурван жилийн өмнө өдийд  түү­ний ээж Уитни Хьюс­тоныг Лос Анжелос дэх зочид буудлын ариун цэврийн өрөөнд, ваннд живж нас бар­сан байхыг ол­сон билээ.

 Алдарт дуучны үхлийн шалтгааныг мансууруулах бо­дис, зүрх судасны өвчний улмаас ванн дахь усандаа живсэн хэмээн хожим оношилсон билээ. Тэрээр 48 настай байсан юм.

Харин нэрт дуучны цорын ганц охин, 21 настай Бобби Кристина Браун юуны улмаас ванндаа ухаан алдсан нь тодорхойгүй байна. Анхны тусламж үзүүлэх үед түүний бие сайнгүй байсан ч аажимдаа дээрдэж, одоо өөрөө амьсгалж чадаж байгаа гэнэ. Түүнд тохиолдсон энэ явдал мансууруулах бодистой холбоотой байх гэсэн таамаглал байна. Хүүхэд байхаасаа адармаатай амьдрал туулж, гэр бүлийн хүчирхийлэл, эцэг эхийнхээ салалтыг үзэж, эцэст нь ээжийгээ цаг бусаар алдсан түүний хар тамхи татаж буй зураг өмнө нь хэвлэлд цөөнгүй удаа гарч байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан