Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Кувейтын хааны нэрэмжит тэмцээнээс ОУХМ Ч.Нарантуяа мөнгөн медаль хүртлээ

Кувейтийг зорьсон манай мэргэн буучдаас “Инчеон-2014” Азийн наадмын аварга, ОУХМ Ч.Нарантуяа мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр тэмцээний хоёр дахь өдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдрийн эмэгтэйчүүдийн 10 метрийн урт бууны дасгалд өрсөлдөж, ийнхүү аман хүзүүджээ. Дэлхийн шилдэг мэргэн буучид оролцсон тус тэмцээнд манай улсын мэргэн буучид анх удаа оролцсон бөгөөд багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Л.Уранзаяа, Э.Даваахүү, З.Батхуяг, Ч.Нарантуяа, З.Намдуун, Б.Намуунзул, Д.Лхагвасүрэн, Д.Лхамсүрэн нарын шилдэг тамирчид багтсан юм.

Тэмцээний сүүлийн өдөр буюу баасан гарагт болсон эмэгтэйчүүдийн 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах дасгалд нийт 25 тамирчин цэц мэргээ сорьсноос ОУХМ З.Батхуяг 618,3 оноогоор V байрт, ОУХМ Ч.Нарантуяа 614.6 оноогоор IX байрт, ОУХМ Ч.Лхамсүрэн 606.9 оноогоор XX байрт тус тус шалгарлаа.

Манай бусад тамирчдын тухайд эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү 32 тамирчнаас IX байрт, хийн гар бууны дасгалд XIII байр, залуучуудын 10 метрийн хийн урт бууны дасгалд Д.Лхагвасүрэн VII байр эзлэв. Мөн эмэгтэйчүүдийн хийн гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа III байраар шөвгийн наймд шалгарсан ч VII байрт эзэлжээ. Гурван байдлаас буудах дасгалд ОУХМ Ч.Нарантуяа V байраар шигшээ буудлагад шалгарч VI байрт оржээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан