2018 онд ОХУ-д болох ДАШТ-ий эрхийн төлөөх Азийн бүсийн эхний шатны тоглолт гуравдугаар сарын 12, 17-нд товлогджээ. Уг тэмцээнд Монголын хөлбөмбөгийн холбооны насанд хүрэгчдийн шигшээ баг оролцох юм.
Үүнээс гадна 2015 онд тив, дэлхийн хэд хэдэн тэмцээн хөлбөмбөгчдийг хүлээж байна. Тухайлбал, 23 хүртэлх насныхан 2016 онд Катарт болох Азийн АШТ-ий сонгон шалгаруулах тэмцээнд оролцох юм. Харин 14 хүртэлх насныхныг /2001-2002 онд төрсөн/ дөрөвдүгээр сарын 17-30-нд Бээжинд болох Азийн хөлбөмбөгийн холбооны фестиваль хүлээж байна.
Эдгээр тэмцээнтэй холбогдуулан МХБХ-ноос насанд хүрэгчдийн шигшээ багийн дасгалжуулагчаар С.Пүрэвсүхийг, 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар Д.Батнасанг, 14 хүртэлх насны өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчаар Д.Нанжидыг тус тус томилжээ.