Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Жавхлангийн гэргий нөхрийнхөө үйл хэрэгт нэгдэв үү


Монголд анх удаа бий биелгээ, уртын дуу, монгол бичиг, монгол бясалгал гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Монголоороо сэрэхүй" төв нээгдэх гэж байна. Тус төвд язгуур урлагийн уран бүтээлчид багшлах аж. Тухайлбал, "Язгуур" хамтлагийн ахлагч Т.Баянжаргал  уртын дууны багшаар ажиллах гэнэ. Тэрээр  “Уртын дууны ач холбогдол нь дуулж буй хүн өөрийн эрчим хүчээ бусдад өгч шуранхайлах үед буюу “Aй хү” гэсэн авиагаар өөрийн эрчим хүчийг илүү их болгон нөхөж авдаг.
Тийм учраас уртын дуугаар хүмүүсийн энергийг нөхөх сургалт явуулна” хэмээн үйл ажиллагаагаа тайлбарлаж байна. “Монголоороо сэрэхүй” төвийг гавьяат дуучин С.Жавхлангийн гэргий дуучин Г.Эрдэнэчимэг санаачлан байгуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан